ДЭЛХИЙ

Цар тахлын үед 5.2 сая хүн саятан болжээ

“КОВИД-19”-ийн цар тахлын улмаас улс орнууд эдийн засгийн хохирол амссан боловч олон хүн шинээр саятан болжээ. “Credit Suisse” группийн явуулсан судалгаагаар 2020 онд 5.2 сая гаруй хүн шинээр саятан болж нийт саятануудын тоо 56.1 сая хүрсэн байна.

Өнгөрсөн жил анхны удаа дэлхийн хүн амын нэгээс дээш хувь нь саятан болжээ. Уналтад орсон хөрөнгийн бирж, үл хөдлөх хөрөнгийн үнэ нэмэгдсээр саятануудын хөрөнгө нэмэгдэхэд шалтгаан болж өгсөн аж. Судалгаагаар 2020 онд маш их хэмжээний хөрөнгөтэй хүмүүс буюу 30 сая ам.доллароос дээш хөрөнгөтэй эрхмүүдийн тоо 24 хувиар нэмэгджээ.

Цар тахлын үеэр АНУ-ын тэрбумтнуудын хөрөнгө 1.3 их наяд ам.доллароор ихэссэн. АНУ-д үйл ажиллагаа явуулдаг Бодлого судлалын хүрээлэн 2020.03.18-2021.03.18-ны хооронд АНУ-ын хамгийн баян эрхмүүдийн хөрөнгийг  судалжээ. Тэдний явуулсан судалгаагаар Тесла компанийн захирал Илон Маск, Жефф Безос болон Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Зукерберг нарын хөрөнгө хамгийн их хэмжээгээр нэмэгджээ. Мөн өнгөрсөн жилийн хугацаанд шинээр 43 хүн тэрбумтан болсон аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button