Ц.Магалжав: Допингийн зөрчил гаргасан бөхчүүдийг улсын наадамд бүртгэхгүй
Өнөө жилийн улсын наадмын үндэсний бөхийн барилдааныг Хүй долоон худагт хийн, 1024 бөх зодоглоно. Жил жилийн наадмын үеэр допингийн асуудал маргаан дагуулдаг. Өнөө жил ч мөн маргаан дагуулсаар байгаа. Өнгөрсөн жил допингийн асуудалд холбогдсон улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага болсон Б.Бат-Орших нарын эрхийг 11 сараар хассан нь ихээхэн шүүмжлэл дагуулсан. МҮБХ-ноос тэднийг улсын наадамд барилдахгүй байхыг уриалсан билээ.
Тэгвэл МҮБХ-ны тэргүүнээр шинээр сонгогдсон Ц.Магалжав “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө допингийн асуудалд холбогдсон бөхчүүдийг улсын наадамд бүртгэхгүй гэжээ.
Тэрбээр энэ талаар “Хэн нэг бөх допинг хэрэглэлээ, хариуцлага алдлаа гэхэд МҮБХ-нд биш танил тал руугаа ханддаг. Бусад спортын холбоодод тийм зүйл бараг үгүй. Уучлаарай, хариуцлагаа хүлээнэ гээд чимээгүй байдаг. Бөх, тамирчин шүүхдэх бол ганцхан Спортын арбитрын шүүхэд хандах л журамтай. Тэрнээс дүүргийн шүүх, бүр дээд шүүхээр шийдвэр гаргуулах нь өөрөө зөрчилтэй зүйл. Энэ нь маргааны нэг сэдэв болно.
Ч.Санжаадамба, С.Мөнхбат аваргууд допингийн асуудалд хатуу байр суурь баримталж байгаа. Тэдний хэлсэн үгийг буруутгах ямар ч үндэслэл байхгүй. Одоо л допингийн асуудалд хатуу хандахгүй бол үндэсний бөх тун хүнд байдалд орно. Ийм байдалд оруулах гэж байгаа шийдвэр гаргагчдад бөхийн ирээдүй огт хамаагүй. Харин сүүлд нь бөхийн нэр хүнд унасны бурууг бөхчүүд рүү, холбоо руу чихээд явцгаана. Тиймээс МҮБХ допингийн зөрчил гаргасан бөхчүүдийг наадмын бүртгэлд бүртгэхгүй” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш зөв шийдвэр.
Ee chuwgantc shig heruul hiigeed ywaad baihiiin zuun jileer bugdiin ersheegeed bugdiin barilduul m#l min chi yugaa meddegiin ard tumen medne za chinii terguulegj gej yu baidgiin ym l bol barilduulahgui gej heruul gomdol hiij ywah ym ershee za urdnii ymiig bugdiin mart
Зөв, дэмжиж байна, өнөөдөр хийхгүй бол хэзээ хийх вэ, одоо л хийх цэгцлэх цаг
Овоо ш тэ. Маш зөв, Маг�##�жаь аа. Жинхэнэ бөхиын холбоо ийм л байх ёстой!