Нийгмийн

Б.Азжаргал : Тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг. Та бүхэндээ баярлалаа

“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК нь Аймгийн Онцгой Комисст 50 сая төгрөгийн үнэ бүхий 3000 ширхэг Түргэвчилсэн оношлуур хандивлалаа.

Улс орон даяар Ковид-19 хавдарт өвчин нэмэгдэж, Дархан-Уул аймагт маань хүртэл халдварын тоо бүртгэгдэж эхэлсэн энэ үед “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК-ийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд 50 сая төгрөгийн үнэ бүхий 3000 ширхэг Түргэвчилсэн оношлуурыг Аймгийн Онцгой Комисст хандивлалаа. Аймгийн Засаг дарга, Аймгийн Онцгой Комиссын даргын зүгээс “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК нь өөрийн зардлаар бүх ажилтанаа байнгын шинжилгээнд хамруулж байдаг нь Аймгийн Онцгой Комиссын ажилд ямар их тус нэмэр болж байдгийг дурдаад, 1200 хүнийг шинжилгээнд хамруулж байгаа нь 1200 өрх, цаашлуул багадаа 3000 хүнд тандалт шинжилгээ явсан гэсэн үг юм.” гэж онцоллоо.
Хандивын үйл ажиллагаанд “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК-ийн Ерөнхий захирал М.Отгонбаяр, Тэргүүн дэд захирал О.Болор-Эрдэнэ, Үйлдвэрлэл Хариуцсан Дэд захирал К.Энхчулуун, Уул Уурхай Хариуцсан Дэд захирал Д.Чинбат нар оролцож гардуулан өглөө.

Эх сурвалж: http://www.dmp.mn

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button