ДЭЛХИЙ

Египетээс 2600 жилийн өмнөх чулууны бичиг олджээ

Египет улсаас 2600 жилийн өмнөх чулууны бичиг олдсон байна. Тус 231 см өндөр, 104 см өргөн хавтанг Каир хотоос баруун хойд зүгт 96 км зайд оршдог Исмаилия бүсээс олжээ. Хавтан дээд талдаа нарны бурхан Раг илтгэх тэмдэгтэй бөгөөд үүний доор 15 мөр бичигтэй.

Тус улсын Аялал жуулчлал, эртний эдлэлийн яамны нарийн бичгийн дарга Мостафа Вазири хэлэхдээ хавтан МЭӨ 589-ээс 570 онд Египетийг удирдсан Априес фараонтой холбоотой байж магадгүй хэмээжээ. МЭӨ 589 онд II Псамтик  нас барсны дараа түүний хүү Априес фараон болсон аж. Тэрбээр Египетийн хааны удмын 26 дахь фараон бөгөөд түүнийг “Вахибре Хааибре” гэж нэрлэдэг байжээ. Сонирхолтой зүйл нь Априес Библийн хуучин гэрээнд Хофра нэрээр гардаг аж.

МЭӨ 570 онд генерал II Амасис төрийн эргэлт хийж Априесээс хаан ширээг булаажээ. Зарим түүхчид Амасисээс хаан ширээгээ буцааж авах оролдлого хийсний улмаас нас барсан гэж үздэг байна.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button