Нийгмийн

УИХ-ын гишүүн Н.Ганибал хурдан морины үүлдэр угсааг тогтоох ажлын хэсэг байгуулахыг хүслээ

УИХ-ын гишүүн Н.Ганибал УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүний хувьд тус байнгын хорооны дарга Х.Болорчулуунд хандан “Хурдан морины үүлдэр угсааг тогтоох, шүдлэх ажиллагаанд хяналт тавих ажлын хэсэг” байгуулах хүсэлт гаргалаа.

Тэрээр хүсэлтдээ: "Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх Үндэсний их баяр наадам тун удахгүй болох гэж байна. Энэ жилийн хувьд коронавируст цар тахлын улмаас орон нутгийн хэмжээнд тэмдэглэх баяр наадмыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсантай холбоотойгоор өмнөх жилүүдтэй харьцуулахад Улсын наадамд хурдан морьдоо уралдуулахаар хөдөө орон нутгаас нийслэлийг зорин ирэх уяачид маш олон байна. Үүнтэй холбогдуулан монгол адууг эрлийз адуунаас тусад нь уралдуулах шаардлага улам хүчтэй тавигдаж байна.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2015 оны 5 дугаар тогтоолоор “Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам”-ыг баталсан боловч тус журмын хэрэгжилт жилийн жилд хангалтгүй байсаар ирсэн билээ. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2.11-д заасны дагуу Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дэргэд “Хурдан морины үүлдэр угсааг тогтоох, шүдлэх ажиллагаанд хяналт тавих ажлын хэсэг” байгуулан, тус ажлын хэсгийн ахлагчаар миний бие ажиллах саналтай байгаагаа үүгээр илэрхийлж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ширнэнбаньдын Адьшаа, Цэвэгдоржийн Туваан нарыг оруулах саналтай байгааг харгалзан үзэж холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ковид
Ковид
2021-06-28 22:11

Зайлаач ээ юун морь вэ �########� чинь энд хумуус ухэж бна

Зочин
Зочин
2021-06-28 23:40

Ард иргэд нь ядуурч ковидоор хэдэн арваараа өдөрт үхэж байхад хурдан морь ярьсан шээг сууж байдаг энэ мэтийн хүүрнүүдийг сайн нүдлээд аваарай ард түмээн. Дараачийн сонгуулиар дахиж гарахгүй болтол нь дүнгий нь тави�##� өгцгөөе!! Тэгээд тэр хурдан морио шүдлээд явж байг муу хүүр.

Zoloo
Zoloo
2021-06-29 09:48

Uhamsart ni hun bish Mori bdiin bishuu ene hun........ymar bolovsroltoig ni haruulj bn daa chaavaas.....uneheer stupid mothe fakaa yumaa.

Холбоотой мэдээ

Back to top button