Нийгмийн

“Имарт” ТОП-100 аж ахуйн нэгжийн 40 дүгээр байрт эрэмбэлэгдэв

“Скайхайпермаркет” ХХК буюу Имарт хайпермаркет нь өнөөдөр Монгол улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 40 дүгээр байрт эрэмбэлэгдлээ. Үүд хаалгаа нээгээд таван жилийнхээ босгон дээр ирж буй Имартынхан анхны жилээ 98 дугаар байрт эрэмблэгдэж байсан бол жил ирэх тусам дээшилж өнгөрсөн жилээс 12 байраар урагшилсан үзүүллээ.

Уг арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран 20 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ оны хувьд коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж 2020 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг өргөмжлөх, эрэмбийг зарлах арга хэмжээ цахимаар зохион байгууллаа.

ТОП 100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэх голлох таван үзүүлэлтээр Имарт дараах байдалтай байна. Үүнд Борлуулалтын орлогын эрэмбээр 42, Татварын оролгын эрэмбээр 49, Хөрөнгийн эрэмбээр 52, Ашгийн хэмжээний эрэмбээр 73, Даатгуулагчийн тооны эрэмбээр 28 гэх мэт үзүүлэлттэй байлаа. Мөн одоогийн байдлаар нийт 2,500 гаруй ажлын байрыг бий болгоод байгаа юм.

Хөдөлмөрч хичээнгүй хамт олондоо хүн болгоны хайр хүндэтгэлийг хүлээж, хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг дааж, эх орныхоо хөгжил цэнэглэлд үнэтэй хувь нэмрээ оруулсан, илүү амжилттай Имартыг хамтдаа бүтээлцэх эзэд нь байхыг хүсэн ерөөе.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button