НийгмийнНИЙГЭМ

БИЧЛЭГ: Эрээнд ачаа гацаж буй шалтгаан нь Замын-Үүдийн хилийн ариутгалын хаалга

Замын-Үүд Эрээний хил дээр монголчуудын ачаа олон сараар гацаж, бөөгнөрөн, иргэдэд ихээхэн хүндрэл, чирэгдэл учирч байгаа билээ. Үүний улмаас ачаа тээврийн хөлс өнгөрсөн жилийнхээс гурав дахин нэмэгдэж, Замын-Үүдээс Эрээн рүү том тэрэг ороход цөөндөө 20 гаруй хоног дугаарлан зогсож байгаа билээ.

Эрээний хил дээр монголчуудын ачаа гацаж буй гол шалтгаан нь стандартын ариутгалын хаалга гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүдэд айчлах үеэр албаныхан учирлав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ийм юмаар ариутгахаар чинь аргагүй шүү дээ” гэж зэмлэв.

Тодруулбал, БНХАУ-ын зүгээс Монгол Улсад халдвар их байна, стандартын ариутгалын хаалга барих шаардлага тавьжээ. Гэтэл цар тахалтай хоёр жил гаруй тэмцэж, бэлдэж буй Монгол Улс ариутгалын хаалга барилгүй удсаны улмаас монголчуудын захиалсан бараа Эрээний хил дээр олон сараар гацан, хаана хаанаа хүндрэл учирсаар байна.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

7 Сэтгэгдэл

  1. сонгуулийн сурт####чилгааны самбараас дор юм байна ш дээ наад ажил хариуцаж баыгаа нөхөдүүд чинь ичдэггүй улаан даавуунууд вэ ямарч ажил хэрэгч зан чанар ####гаа нээг л их ноё ганган улсууд байх юм

  2. хааахаахааа. Уул нь бараг ордон барих мөнгө төсөвлөсөн бга####даа. Даанч давхар2 цавчаанд ороод оюулзгагы өөрийх нь хийлгэдэг ####ны билүү хөшөө шиг юм болсон юмдагуудаа

  3. Хоёр хөлтэй хохимой толгоотой лүднүүдээ Улсын минь Хил дээр ариутг####ын цэг гээд ийм юм үзүүлээд зогсож байдаг Наадахий чинь Бурхан ухаантай захийн нэг хүн хийчих ажил байна ш дээ

  4. Оюунэрдэнэ бусадыг дарамтлах яах вэ чиний ажлын үр дүн хаяагүй ийм байгаа яг хэнтийд хөдөө хээр барьсан хөшөө лугаа адил

  5. Хажууд нь хамаг гоё дээрээ тавьчихаад дагаад яваа өндөр бүдүүн нөхөр чинь хуучин хилийн мэргэжилийн хян####тад яааг энэ ажил хариуцсан ####баны дарга байсан. Одоо Замын-Үүдийн иргэдийн хурлын дарга Анхбаяр шүү дээ. Ичихгүй улайхгүй арьсаа хамга####аад чаагаад байна новшнууд. Бүгд хариуцлагаа хүлээ. Засаг дарга Алдарбаярч адилхан ХМХАнд ####баны дарга бхйсан бүгд л учир байд####ыг нь мэдэж байжиюу ч хийгээгүй. Зөвхөн Дэлгэрсайхан гишүүний хүсэлээр хөдөлдөг хүүхэлдэйнүүд байгаа

  6. Ман 2 жил юу хийж байв ?.Эндээс тов тодорхой харагдаж байна .Үнэндээ юу ч хийгээгүй юм байна .Оюунэрдэнэ ээ юун сарын дотор вэ ?7 хоногын дотор гацсан ачааг Монголруу оруул чадахгүй бол огцор оо .

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button