СПОРТ

Н.Төгсцогт WBA холбооны түр аваргын бүсний төлөөх тулаанд ялагдав

Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин, мэргэжлийн боксын дэвжээнд гялалзаж яваа Н.Төгсцогт 14 дэх тулаанаа дөнгөж сая АНУ-ын тулаанч Крис Колберттой хийлээ. Тэд World boxing association (WBA) холбооны 58.9 кг-ын жингийн түр аваргын бүсний төлөө өрсөлдөв.

Н.Төгсцогт мэргэжлийн дэвжээнд 12 ялж, нэг дийлдсэн, IBO холбооны аварга болж байсан. Тэрбээр өнгөрсөн жил WBA холбооны аваргын төлөө 12 үе тулалдаад ялагдсан юм.

Харин Крис Колберт 25 настай, “Prime time” хочтой. Мэргэжлийн дэвжээнд 15 тулалдахдаа бүгдэд нь ялсан. Үүнийхаа зургааг нь хүнд цохилтоор буулган авчээ.

12 үе үргэлжилсэн энэ удаагийн тулаанд Н.Төгсцогт өрсөлдөгчдөө шүүгчийн саналаар ялагдлаа. Ингэснээр тэрбээр мэргэжлийн дэвжээнд хоёр дахиа ялагдав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button