ДЭЛХИЙ

Их Британи өвлөөс өмнө 50-иас дээш насны иргэддээ гурав дахь тун хийхээр төлөвлөж байна

Их Британи улс өвлөөс өмнө гурав дахь тунг тарих бэлтгэл ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг “National Health Service”-д өгсөн байна. Энэ жил тус улсад ханиадны улирал илүү өргөн цар хүрээтэй болох тул “КОВИД-19”-ийн эсрэг тогтсон дархлааг илүү сайжруулах ёстой аж. Эрдэмтэд эрсдэл өндөр бүхий 30 сая гаруй хүмүүст гурав дахь тунг хийхийг зөвлөсөн байна.

Гуравдугаар тунд хамрагдах хүмүүст 50-иас дээш насны бүх хүмүүс, 16-аас дээш насны ханиадны вакцин тариулах хэрэгтэй иргэд багтах аж. Их Британийн Вакцинжуулалт, дархлаажуулалтын хамтарсан хороо хэлэхдээ гурав дахь тун эрсдэлт бүлгийн хүмүүсийг коронавирусийн шинэ төрлөөс хамгаалахад тусална хэмээжээ. Эрдэмтдийн явуулсан зарим судалгаа вакцинуудын дархлаа тогтоц дор хаяж зургаан сар байгаа гэдгийг харуулсан. Гэвч тоо баримт хангалтгүй байгаа тул гурав дахь тунг тарих асуудал яригдаж байгаа юм.

Английн эрүүл мэнд хариуцсан даргын орлогч профессор Жонатан Ван-Там хэлэхдээ “Бид шинэ хувилбарууд эсвэл дархлаа буурсны улмаас вакцины үүсгэсэн хамгаалалт буурахаас сэргийлж гурав дахь тунг хийх ажлын тэргүүнд байхыг зорилго болгосон” хэмээжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button