ДЭЛХИЙ
Хагалгаанд орсон Пап лам долоон өдөр эмнэлэгт хэвтэнэ

Өнгөрсөн ням гарагт (2021.07.04) Ромын Пап лам Фрэнсис бүдүүн гэдэсний хагалгаанд орохоор эмнэлэгт хэвтсэн. Тэрбээр Католик сүмийн ажиллуулдаг Гемелли эмнэлэгт хагалгаанд орсон юм. Хагалгааны дараа Ватиканаас мэдэгдэл хийхдээ Пап лам Фрэнсисийн биеийн ерөнхий байдал сайн байгаа хэмээжээ.

Ватиканы төлөөлөгч Маттео Бруни хагалгааг арван хүнээс бүрдсэн баг гурван цагийн турш гүйцэтгэсэн байна. Пап лам долоо хоногийн турш тус эмнэлэгт хэвтэх аж. Тэрбээр бүдүүн гэдэсний хэсгээ мэс ажилбараар авахуулсан байна.
Түүний мэс засалд орсон Гемелли эмнэлэг нь Ром хотын хойд бүсэд оршдог бөгөөд Пап лам нарыг эмчилж ирсэн уламжлалтай. Тус эмнэлгийн аравдугаар давхрыг зөвхөн Пап ламд зориулж хэрэглэдэг аж.
Эх сурвалж: The Guardian
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.