ДЭЛХИЙ

Их Британид халдварын тоо нэгдүгээр сараас хойш анхны удаа 30 мянга давлаа

Их Британи улсад коронавирусийн халдварын тоо нэгдүгээр сараас хойш анхны удаа 30,000 давсан байна. Тус улс лхагва гарагт (2021.07.07) “КОВИД-19”-ийн 32,548 тохиолдол, 33 нас баралт бүртгэжээ. Их Британид коронавирусийн Дельта хувилбар хүчтэй тархаж эхэлсний улмаас өнгөрсөн сарын 21-ны өдөр Англид хөл хорионы дэглэмийг цуцлах байснаа хойшлуулсан.

Гэхдээ тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон ирэх сарын 19-ны өдөр Англид тавьсан цар тахлын дэглэмүүдийн ихэнхийг цуцлахаа амласан билээ. Тэрбээр хүнд халдвар авах болон хүнд өвчлөл, нас баралтын холбоог маш их бууруулсан хэмээн хөл хориог цуцлах шийдвэрээ зөвтгөсөн байна. Харин засгийн газрын шинжлэх ухааны ахлах зөвлөх Патрик Валланс хэлэхдээ “Вакцинууд халдвар авах болон эмнэлэгт хэвтэх хэмжээний хүнд өвчлөл үүсэх хоёрын холбоог султгасан. Гэхдээ энэ холбоо тасраагүй, сул болсон” хэмээн болгоомжилсон байр суурь илэрхийлжээ.

ДЭМБ-ын онцгой байдлын захирал доктор Майк Райан хэлэхдээ улс орнууд эдийн засгаа нээхдээ маш болгоомжтой байж олж авсан амжилтаа алдахгүй байхыг хичээх хэрэгтэй гэсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button