НийгмийнЭРҮҮЛ МЭНД

Эрүүл мэндийн сайд С.Энхболд PCR шинжилгээг үнэгүй болгох боломжтой эсэхэд хариуллаа

ПГУ буюу PCR шинжилгээний тухайд Эрүүл мэндийн сайд С.Энхболд иргэдийн хамгийн ихээр асууж буй асуултад хариуллаа.

Тэрбээр “Иргэд маань маш ихээр ПГУ шинжилгээг төлбөргүй болгож өгөөч гэсэн хүсэлт, шаардлага тавьж байна. Тус шинжилгээний оношлуур, сорьц авах, тээвэрлэх, лабораторийн зардал нийлээд 50,000 төгрөг болдог. Өнөөдөр 33 байршилд 42 аппарат улсын мэдэлд байдаг.

Эдгээр лабораториудаар бид өдөрт 10,000-12,000 хүний шинжилгээг хийж байна. Энэ нь нэг өдөрт шинжилгээнд зарцуулж байгаа хөрөнгө дунджаар 500,000,000-600,000,000 төгрөг. ПГУ шинжилгээний аппарат суурилуулах тусам энэ зардал өснө. Нэг хаалга нэг шинжилгээний үед тохиолдлын тоо цөөн байсан учир багцлах аргаар шинжилгээ хийж байсан бөгөөд энэ нь дунджаар таван хүний шинжилгээнд нэг оношлуур ашиглаж төсөв багатай хийгдсэн гэсэн үг юм.

Одоо өдөрт гарах тохиолдлын тоо өндөр учир багцалж хийх боломжгүй болж, нэг шинжилгээнд нэг оношлуур ашиглагдаж байна. Иймээс бид зөвхөн сайн дурын буюу байгууллагуудын, хөдөө явах зэрэг илрүүлгийн хувьд ( нэг хувьд эерэг тохиолдол гардаг) төдийлөн ач холбогдол багатай учир багасгаж, харин хавьтлын шинжилгээг өнөөг хүртэл үнэ төлбөргүй хийж байна. Тэгэх ч шаардлага байна. Бид дэлхийн 200 гаруй улсаас 1,000 хүнд хийгдэж байгаа ПГУ шинжилгээний тоогоор эхний 30д орж байна.

Цаашид зөв тактик, стратегиар явахгүй бол бид жинхэнэ сэжигтэй тохиолдлуудын шинжилгээний хариу удааширч улам их хүндрэл гарах болно. Бидэнд учирч байгаа сорилт, хүндрэл бүх л улсуудад байна. Зарим улсуудад 7-10 өдрийн дараа шинжилгээний хариу гарах болсон тул ДЭМБ 2021.06.25-нд гарсан шинэ зөвлөмждөө эмнэл зүй, түргэвчилсэн шинжилгээнд үндэслэн эмчилгээг эхлүүлэхийг зөвлөмж болгож байна. Бид цаашид энэ чиглэлийг барьж ажиллахын зэрэгцээ хавьтлын ПГУ шинжилгээг тасалдалгүй, төлбөргүй хамруулсаар байх болно” гэлээ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 13, 2021 20:46

Иргэдээ PCR шинжилгээнд үнэгүй хамруулах бүрэн боломж байгаа.Гадаадын улсууд байгууллагуудаас хандивласан их хэмжээний хандивын мөнгө шинжилгээний тоног төхөөрөмжүүд хаачсан бэ.

Холбоотой мэдээ

Back to top button