Нийгмийн

Авилгын индексийг бууруулахын тулд авилгын эсрэг комисс байгуулна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ /07.12/ УОК-ын Шуурхай штабт ажиллаж цар тахлын нөхцөл байдлын мэдээллийг сонсч, үүрэг чиглэл өгсөн юм.

Энэ үеэр Засгийн газар авилгын индексийг бууруулах комисс байгуулахаар болсныг хэллээ. Засгийн газар баяр наадмын өдрүүдэд ажиллаж байгаа бөгөөд ирэх баасан гаригт ээлжит бусаар хуралдах юм. Хуралдаанаар авилгын эсрэг комисс байгуулахаар болжээ.

Учир нь  Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас  иргэдэд төрийн үйлчилгээ хүрэхдээ хүнд суртал, авилга дагуулж байна. Энэ нь саяхан Замын-Үүдийн асуудлаас харагдсан гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн юм.

Замын–Үүдэд Засгийн газар бүрэн эрхт төлөөлөгч томилсон бөгөөд төрийн алба хаагчдаас шалтгаалсан ачаа барааны бөөгнөрөл үүссэн байдал цэгцэрч байна. Харин БНХАУ-ын талаас хилээр гаргах автомашины хязгаарлалтай холбоотой асуудал байна. Энэ талаар мөн Засгийн газар БНХАУ-ын талтай яриа хэлэлцээ хийж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ард
Ард
2021-07-13 13:14

Зөв шүү дунд шатны гарын үсэг зурдаг бичиг дамжуулдаг нөхөд супёр авилгач шүү...хуулиндаа өөрчлөлт оруулаад өгдөг нь бус авдаг нь хариуцлага хүлээдэг болмоор б.а шүү.

Zochin
Zochin
2021-07-13 13:51

Uuruu umuu uuriikhuu khyneer akhluulna. Uuruu bol shn avilgadaad l, nuugaad l, busad ruu teriigee gytgeed l shn kholion bantan khutgaj ugnu duu. Uuruu l ekhleed avilga avakhaa bolichikh l doo.

Зочин
Зочин
2021-07-13 19:24

Иргэн бүр орлогын �##�бан татварын тайлан гаргадаг байх.Авлига,хулгай, татвараас зугтаагсад гээд бүх бузарыг илчлэх гол нотолгоо.

Дандаа байгаа юмыг байгуулна гэж ярих юм.
Дандаа байгаа юмыг байгуулна гэж ярих юм.
2021-07-14 03:52

1. АТГ гэдэг газар байхад комиссоор яах вэ ? 2. Түрүүнд бас иргэдээ урьдчилсан үзлэгт жилдээ нэг оруулна гээд байсан. Гэтэл урьдчилсан үзлэгий байг угаасаа байдаг.

Холбоотой мэдээ

Back to top button