ДЭЛХИЙ

Их Британид нэгдүгээр сараас хойш анхны удаа 50 мянган тохиолдол бүртгэгдлээ

Их Британи улс нэгдүгээр сараас хойш анхны удаа “КОВИД-19”-ийн 50 мянган тохиолдол бүртгэн авсан байна. Тус улс өнгөрсөн 24 цагийн хооронд 51,870 тохиолдол, 49 нас баралт бүртгэгдсэн нь нэгдүгээр сарын 15-ны өдрөөс хойш илрээгүй их тооны халдвар юм.

Ирэх даваа гарагаас (2021.07.19) эхлэн Борис Жонсон Англи дахь коронавирусийн дэглэмийн ихэнхийг цуцлах шийдвэр гаргасан билээ. Английн эрүүл мэнд хариуцсан дарга Крис Витти анхааруулахдаа эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо маш ихээр нэмэгдэж болзошгүй хэмээсэн байна.

Профессор Витти нэмж хэлэхдээ эмнэлэгт “КОВИД-19”-ийн улмаас хэвтэж буй хүмүүсийн тоо гурван долоо хоног болгон хоёр дахин нэмэгдэж байгаа хэмээжээ. Их Британи улсад хамгийн ихдээ нэг өдөрт 68,053 тохиолдол бүртгэгдэж байсан. Тус улсын Эрүүл мэндийн нарийн бичгийн дарга Сажид Жавид хэлэхдээ өдөрт бүртгэгдэх тохиолдлууд 19-ны өдөр гэхэд 50 мянга, энэ зун хамгийн ихдээ 100 мянган тохиолдол бүртгэж магадгүй хэмээжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button