Нийгмийн

Б.Ундармаад оноосон 2 жил 6 сарын хорих ялыг ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ

Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийг шүүх хуралдаан өнөөдөр болж, түүнд оноосон 2 жил 6 сарын хорих ялыг хэвээр үлдээлээ. 

2020 оны наймдугаар сарын 11-ний өдөр Б.Ундармаад Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2 жил 6 сар хорих ял оноон, нийтийн албанд ажиллах эрхийг нь зургаан жилээр хассан.

Түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий Доктор мэйж гэх компанидаа 700 сая төгрөгийн зээл авсан хэмээн буруутгаж, дээрх шийдвэрийг гаргасан.  Улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө буюу бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон юм.

Гэвч тэрээр дараагийн шатны шүүхэд давж заалдсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Яая
Яая
2021-07-20 14:42

Эмд-ын сангаас авсан менгее буцаагаад егчих тэгээд гарч болно ундармаа

Зочин
Зочин
2021-07-20 14:42

Эмд-ын сангаас авсан менгее буцаагаад егчих тэгээд гарч болно ундармаа

Холбоотой мэдээ

Back to top button