ДЭЛХИЙ

“Hubble” телескопыг янзалж, үйл ажиллагааг нь дахин эхлүүлжээ

НАСА-ийн эрдэмтэд алдарт “Hubble телескопын үйл ажиллагааг нэг сарын турш зогсоосон компьютерын доголдлыг засаж, дахин ажиллуулж эхэлсэн байна.  Өнгөрсөн сарын 13-ны өдөр “Hubble” доторх компьютер ажиллахаа больсны улмаас бусад хэрэгслүүдийг “аюулгүй горимд” шилжүүлж, нэн чухал бус зүйлсийг унтраасан.

Эрдэмтэд “Hubble” дээрх нөөц хэрэгслүүдийг амжилттай сольж, тус телескопын үйл ажиллагаа өнгөрсөн бямба гарагаас (2021.07.17) эхлэн хэвийн болсон байна. НАСА-ийн захирал Билл Нельсон хэлэхдээ “Hubble телескоп дурангаа сансар ертөнц рүү чиглүүлж биднийг хэдэн арваны турш гайхшруулж ирсэн зургаа үргэлжлүүлэн авч байгааг сонсохдоо маш их баяртай байна” хэмээжээ. Үйл ажиллагааг үргэлжлүүлж эхлээд тус телескоп доорх зургийг авжээ

“Hubble” телескоп 1990 онд ашиглалтад орж 1.5 сая гаруй зураг авсан байна. Эрдэмтэд тэдгээр зураглалыг ашиглан хүн төрөлхтөний ертөнцийн талаарх мэдлэгт маш их хувь нэмэр оруулсан билээ.

Эх сурвалж: nasa.gov

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button