НИЙГЭМ

Тогтоол усанд живсэн иргэдийн цогцсыг дөрвөн метрийн гүнээс гаргажээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумд тогтоол усанд хоёр иргэн живсэн тухай дуудлагыг өнгөрөгч долдугаар сарын 20-нд Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгджээ.

Улмаар алба хаагчид эл өдрийн 11:12 цагт Өмнөговь аймгийн Ханбогд сумын чиглэлд явсан боловч, “Оюутолгой” ХХК-ийн Онцгой байдлын ангийн гэнэтийн осолд хариу өгөх албаны ажилтнууд 35 км зам туулан очиж тус сумын харьяат иргэн 30 настай Ш /30 настай, эрэгтэй/-ын цогцсыг дөрвөн метрийн гүнээс, 14 настай эрэгтэй О цогцсыг мөн дөрвөн метрийн гүнээс тэмтрүүл ашиглан уснаас тус тус гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button