Нийгмийн

ШӨХТГ: Нийт шатахууны 76 хувь нь чанарын шаардлага хангахгүй байна

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өчигдөр шатахууны компаниудад 234 сая төгрөгийн торгууль ногдуулсан талаар мэдээлсэн бөгөөд өнөөдөр албан мэдээлэл өглөө.

Энэ үеэр ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ,

“Монгол улсад орж ирж буй шатахуунуудад ГЕГ, МХЕГ, ИНЕГ, Газрын тосны газруудтай хамтран шинжилгээ хийлээ. Энэ удаад 10 вагоноос дээж авсан. Нийт 56 дээж буюу нийт дээжийн 76 хувь нь чанарын шаардлага хангаагүй. АИ92 бензиний актаны хэмжээ бага 9 ААН байсан. Мөн дизель түлшний цитаны тоо бага, хувийн жин бага зөрчлүүд илэрсэн.

Зөрчилтэй ААН-үүдэд 9 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Компаниудаас доод тал нь хоёр зөрчил илэрсэн бөгөөд дагаж мөрдөх ёстой 18 журам байдаг. Үүний 14 нь л манай улсад нэвтэрсэн. Зөрчилтэй ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах ажил яаманд хийгдэхгүй байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
жолооч
жолооч
2021-07-22 14:25

нэрийг н хэлээчээ юунаас н айгаад байгаа м бэ

Иргэн
Иргэн
2021-11-09 20:52

Зөрчил илрүүлсэн бол импортлогч ААНэгжийн нэрийг зарлаж болохгүй юу Бизнесийн нэр хүнд энэ тэр гэх үү. Тэгвэл хэрэглэгчийн эрх ашиг яах вэ

Холбоотой мэдээ

Back to top button