Нийгмийн

ТОКИО: Тамирчид түүхэн дэх хамгийн халуун олимпод өрсөлдөж магадгүй

Токиогийн олимпд оролцох тамирчид коронавирусээс өөр нэг санаа зовох зүйлтэй болжээ. Тус наадамд оролцохоор очсон тамирчид Японы халуун зуны үеэр өрсөлдөх юм. 2013 онд Токио олимп зохион байгуулах газраар тодроход борооны улирлын дараа тус хот дээр ирдэг халуун, чийглэг уур амьсгал санаа зовних асуудал болж байжээ.

2019 онд Олон улсын олимпын хороо долоо, наймдугаар сарын хооронд ирдэг урин дулаан уур амьсгал тамирчдад өрсөлдөх тааламжтай орчинг бүрдүүлж өгнө гэх Токио хотын мэдэгдэлд эргэлзэж буйгаа илэрхийлсэн аж. Үүний улмаас тус хороо марафон болон уралдааны тэмцээнүүдийг Токио хотоос хойд зүгт 800 км зайд байрладаг, илүү сэрүүн уур амьсгалтай Саппоро хотод зохион байгуулахыг шаардсан байна.

Анх 1964 онд Токио хотод олимп болоход, зохион байгуулагчид зуны наадмыг цаг уур харьцангуй тааламжтай байдаг намрын улирал руу шилжүүлж байсан юм. Харин энэ жилийн наадамд оролцох тамирчид дэлхийн түүхэн дэх хамгийн халуун олимпд өрсөлдөж болзошгүй аж. Олимпд оролцох элсний гар бөмбөгийн тамирчид бэлтгэл хийх гэтэл талбайн элс хэтэрхий халуун байсан тохиолдол энэ зун гарсан билээ.

Эх сурвалж: The Guardian

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button