НийгмийнСПОРТ

Тонга улсын тамирчин ДАХИН цээж нүцгэн алхаж, олны анхаарлыг татлаа

Тонга улсын тамирчин Пита Тауфатофуа 2016 оны Риогийн олимпын нээлтийн үеэр цээж нүцгэн цэнгэлдэх хүрээлэнд алхаж олны анхааралд өртсөн. Тухайн үед дэлхий нийтийн анхаарлыг татан google хайлтын системд "Тонга улс хаана байдаг вэ гэсэн хайлтын илэрц огцом нэмэгдэж байжээ.

Тэгвэл тэрбээр энэ удаагийн Токио-2020 олимпын наадмын нээлтийн үеэр ч мөн адил улсаа төлөөлөн цээж нүцгэн алхаж олны анхаарлыг татлаа.

Тонга нь Номхон далайн бяцхан арал улс. Пита Тауфатофуа нь улсаа төлөөлөн олимпын наадамд оролцдог ганц тамирчин. Олимп болгоны нээлтийн ажиллагаанд улсынхаа далбааг мандуулан цээж нүцгэн алхдаг тул дэлхий нийт таньдаг болсон. Одоо 37 настай тэрбээ 2020 оны Токиогийн зуны олимпын наадамд анх удаа хоёр өөр төрөлд зэрэг өрсөлдөхөөр болж буй юм байна. Энэ нь түүний гурав дахь олимп гэдгээрээ онцлог аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-23 23:48

Palajaa dervuuleed l niseh gj bgam bhdaa

Зочин
Зочин
2021-07-24 01:46

царайлаг юмаа

зз
зз
2021-07-24 19:59

ганц дайчин ганцаардахгүй ээ

zovre lioptor
zovre lioptor
2021-07-31 07:37

Outstanding post, you have pointed out some excellent points, I too believe this s a very great website.

Холбоотой мэдээ

Back to top button