ДЭЛХИЙ

СУДАЛГАА: “Pfizer”-ийн тунгийн зайг ихэсгэх нь эсрэг биеийг нэмэгдүүлдэг

Их Британийн судлаачид “Pfizer/BioNTech”-ийн вакцины тунгийн зайг уртасгах нь илүү их эсрэг бие үүсгэдэг гэдгийг илрүүлсэн байна. Мэргэжилтнүүд хэлэхдээ энэхүү судалгаа хоёр дахь тунг тарих хугацааг уртасгасан Их Британи улсын шийдвэрийг дэмжиж байна хэмээжээ.

Тус улс 2020 оны сүүлээр хоёр дахь тунг тарих хугацааг 12 долоо хоног болгон уртасгасан. Эрдэмтэд 2020 оны сүүлээр болон энэ жилийн эхээр коронавирусийн Альфа хувилбар хүчтэй тархаж байх үед вакцинаа өөр хугацаатай тариулсан “National Health Service”-ийн 503 ажилтны дархлааны хариу урвалыг шинжилжээ. Судалгаанаас харвал Дельта хувилбарын эсрэг хоёр дахь тунг тарих хамгийн тохиромжтой хугацаа нь найман долоо хоног аж.

Их Британи улс “Pfizer/BioNTech”-ийн вакциныг баталсан дэлхийн анхны улс болсон билээ. Одоогийн байдлаар тус улс 83 сая тун вакцин тарьж хүн амынхаа 54.9 хувийг бүрэн дархлаажуулсан байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button