ДЭЛХИЙНИЙГЭМСПОРТ

Олимпоос зугтсан Угандагийн тамирчин гэртээ харьжээ

Бид өмнө нь Токиогийн Олимпын наадамд оролцохоор ирснийхээ дараа Олимпын тосгоноос зугтсан 20 настай Уганда улсын хүндийн өргөлтийн тамирчин Жулиус Секитолекогийн талаар мэдээлж байсан.

Эрэл хайгуул болсны эцэст Японы цагдаа нар тамирчныг эсэн мэнд олж, эх оронд нь буцаасан байна.

Хэрэгтэй холбогдуулан Уганда улсын Гадаад Хэргийн сайд хүндийн өргөлтийн тамирчин Олимпын багийн ёс зүйн дүрмийг зөрчсөн, гэсэн ч одоо түүнд сэтгэлзүйн дэмжлэг хэрэгтэй хэмээн тайлбар хийв.

Олимпын тосгонд байрлаж байхдаа хугацаандаа алга болсон Секитолеко “Угандад амьдралын нөхцөл бололцоо хэцүү байдаг тул Уганда руугаа буцаж очихыг хүсэхгүй, тэнд ядуу зүдүү амьдрал хүлээж байгаа, миний эд зүйлсийг эхнэрт минь дамжуулж өгөөрэй, би Япон улсад үлдэж ажил хийнэ” гэсэн зурвас үлдээгээд Олимпын тосгоныг орхин явсан байсан.

Коронавирусийн шинжилгээ авахаар байрлаж буй өрөөнд нь очиход ийнхүү зурвас үлдээгээд явсан байсан юм. Хожим нь тамирчин хурдны галт тэрэгний тийз худалдаж аваад Японы Миэ муж руу явсан нь тодорхой болсон.

Японы цагдаа нар тамирчныг Нагояагийн галт тэрэгний буудлын хяналтын камераар шүүн санаандгүй байдлаар олсон аж.   

О.АНАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button