ДЭЛХИЙУЛС ТӨР

В.Шерман: Монголын ардчиллаас суралцах зүйл их бий

Монгол Улсын УИХ-ын дарга Г.Занданшатар /2021.07.24/ АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай Вэнди Шерман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол дахь ардчилсан шинэчлэлийг бэхжүүлэх, зах зээлийн эдийн засагт шилжих үйл явцыг гүнзгийрүүлэх, хүний ​​эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийг бүтээн байгуулах болон тулгарч буй саад бэрхшээлийг даван туулахад АНУ-ын Засаг захиргаа дэмжлэг үзүүлсээр ирсэнд талархаж байгаагаа илэрхийлэв.  

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Вэнди Шерман хэлэхдээ АНУ Монгол улсын гуравдагч хөрш гэдэгт бахархалтай хандаж байгааг илэрхийлэв.  

Тэрбээр цааш нь хэлэхдээ, Монгол улс Ерөнхийлөгчийн сонгуулиа амжилттай зохион байгуулж, Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойтойгоо золгосон – залуу ардчилсан улс. Монголын ардчиллын туршлагаас суралцах зүйл их байна” гэж Венди Шерман онцлов.

Монгол Улс “гуравдагч хөрш”, стратегийн түнш АНУ-тай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байна гэлээ. Үүний хүрээнд бид эдийн засгийн томоохон төслүүдэд хөрөнгө оруулж, хамтран ажиллах боломжийг хайхад бэлэн байгаагаа илэрхийлэв.

АНУ-ын Конгресст өргөн барьж буй “Гуравдагч хөршийн худалдааг хөнгөвчлөх тухай хууль”-ийн төслийг батлах нь манай эдийн засгийн чухал салбар болох ноос ноолуурын салбарт томоохон түлхэц болно гэдгийг мөн онцлов.

Талууд ардчиллын үнэт зүйлс, хоёр орны нийгэм, эдийн засаг, парламентын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов. Уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески болон бусад албаны хүмүүс оролцов.

О.АНАР

(Эх сурвалж: centralasia.media)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x