Нийгмийн

ТОКИО: Коронавирус, халуун цаг агаар харин одоо далайн хар шуурга

Эхлээд коронавирус, дараа нь халуун цаг агаар харин одоо нь далайн хар шуурга Токиогийн олимпд нүүрлэж болзошгүй байна. Цаг уур судлаачид мягмар гарагт (2021.07.27) цагт 90 км хурдтай салхи, аадар бороо Японд орж магадгүй хэмээжээ.

Цаг уур судлаач Жим Руиллер хэлэхдээ “Токио хот руу далайн хар шуурга очих нь л дутаж дээ” гэсэн байна. Ирэх даваа гарагт (2021.07.26) болох сэлүүрт завины уралдааныг Непартак далайн хар шуурганы улмаас өнөөдөр болгон урагшлуулсан аж. Хар шуурганы улмаас их хэмжээний бороо орох нь зарим тэмцээний төрөлд саад болж магадгүй юм

Энэ жилийн олимпд серфингийн тэмцээн анхны удаа болж байгаа. Олон улсын серфингийн холбооны захирал Фернандо Агерре хэлэхдээ “Тохиромжтой далайн давлагаанууд үүснэ. Японы эргийн ойролцоо хүчтэй далайн хар шуурга байгаа учраас давлагаануудын өндөр нэмэгдэнэ” хэмээжээ.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zovrelioptor
zovrelioptor
2021-07-26 04:09

Everything is very open and very clear explanation of issues. was truly information. Your website is very useful. Thanks for sharing.

Холбоотой мэдээ

Back to top button