Нийгмийн

Олимпод коронавирусийн шинжилгээний 0,02 хувь нь эерэг гарчээ

Токиогийн олимпын наадамд долдугаар сарын 1-нээс 23-ны хооронд хийсэн коронавирусийн бүх сорилын дөнгөж 0,02 хувь нь эерэг гарсан байна. Ийм статистик мэдээллийг Олон Улсын Олимпийн Хороо (ОУОХ)-ны хэвлэлийн албаны дарга Марк Адамс мэдээллээ.

“Шинжилгээний хариу эерэг гарсан түвшин үнэхээр бага байна. Энэ бол арга хэмжээ авч чадаж байгаагийн илрэл. Долдугаар сарын 1-нээс 23-ныг хүртэл 170 мянган шинжилгээ хийхэд үүнээс ердөө 37 эерэг тохиолдол бүртгэгдсэн ба энэ нь 0,02 хувийг эзэлж байгаа. Олимпын Хорооны зүгээс халдварын тархалтын эсрэг бүхий л арга хэмжээ авч байгаа юм” хэмээн Адамс мэдэгдлээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас ч түүний энэхүү мэдэгдлийг улам баталгаажуулж, Олимпын Хорооноос хатуу арга хэмжээ авч ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв.

“Амны хаалт зүүх дэглэм огтхон ч сулраагүй. Таны хэн байхаас үл хамааран амны хаалтаа зүүхийг бидний зүгээс байнга сануулж байгаа юм. Энэ нь манай япон нөхдийн хувьд их чухал зүйл. Бид удирдамж зааврыг чанд сахиж, дүрэм журмыг сайтар дагаж мөрдөх ёстой. Зохион байгуулах хорооныхон бүгд 100 хувь вакцинжуулалтад хамрагдсан” хэмээн Адамс дүгнэв.

Өмнө нь буюу өчигдөр долдугаар сарын 24-ний өдөр олимпод оролцох тамирчид зохион байгуулагчдын зүгээс шаардсан газруудад амны хаалтаа  зүүхийг анхааруулсан. Хэрэв зүүгээгүй тохиолдолд сахилгын арга хэмжээ авна хэмээн мэдээлж байсан.

Долдугаар сарын 1-нээс хойш олимпын наадамд оролцсон гадаадын болон японы тамирчид, ажилтнууд, төлөөлөгчид гээд хүмүүсээс коронавирусийн нийт 127 халдвар илрээд байгаа юм.

О.АНАР

(Эх сурвалж: nhk)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-25 18:33

Маскаа зүүхийг хатуу шаардаж байхад манай нэг нөхөр нээлтийн жагса�##�д маскгүй арзайтлаа инээчихсэн, өөр нэг нөхөр эрүүн тохчихсон �##�хаж явсан, энэ бол гутамшиг, Монголын муухай харагдуулсан!!!

zovrelioptor
zovrelioptor
2021-07-31 07:26

I just couldn't depart your web site prior to suggesting that I really enjoyed the standard info a person provide for your visitors? Is going to be back often to check up on new posts

Холбоотой мэдээ

Back to top button