СПОРТТОКИО-2020

Төрсөн ах, дүү хоёр нэг өдөр олимпын аварга боллоо

“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн үргэлжилж байна. Энэ удаагийн олимпийн наадамд Японы алдарт жүдочид болох ах, дүү хоёр Абэ түрүүлэх зорилготой ирснээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлж байв.

Эхлээд эмэгтэйчүүдийн 52 кг-д дэлхийн хошой аварга, дүү Үта Абэ нь түрүүлсэн. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд ДАШТ-ий хошой хүрэл медальт А.Бушардыг ялсан. Эл барилдааныг Монголын шүүгч Т.Энхцэцэг шүүсэн юм. Абэ Үта 21 настай.

Дараа нь эрэгтэйчүүдийн 66 кг-д дэлхийн хошой аварга, Абэ Хифүми аваргын төлөө барилдсан. Түүний өрсөлдөгч нь Гүржийн бөх байлаа. Эл барилдаанд 23 настай Абэ Хифүми өрсөлдөгчөө вазари үнэлгээгээр ялав. Ингэснээр төрсөн ах дүү хоёр жүдогийн хоёр өөр жинд нэг өдөр олимпын аварга боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сод
Сод
2021-07-25 19:19

Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшигтай гэх билээ!!!

Зочин
Зочин
2021-07-25 19:24

Хөөрхөн япон бүсгүй бна лээ.

Холбоотой мэдээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x