НИЙГЭМ

Өмнөговьт орсон усархаг борооны улмаас 11 суудлын автомашин үерийн усанд суужээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цогтцэций, Ханхонгор, Баян-Овоо сумын Билгэх, Цагаан-Овоо, Өгөөмөр баг, Тус сумдын нутгаар 07.25-ны өдөр орсон усархаг борооны улмаас нэг айлын гэр усанд автаж, үерийн усанд автомашин суусан тухай есөн удаагийн /15/ дуудлагыг 07.25-ны өдрийн 12:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, “Эсто” ХХК, Спэйшл майнинг сервис” ХХК, “Бодь-Интернэшнл” ХХК, “Шилдэг зам” ХХК-ийн ажилтнууд тус тус ажиллаж, үерийн усанд суусан нийт 11 суудлын автомашиныг татан гаргаж, аюулгүй болгосон.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2, 4, 6 дүгээр баг, Тус аймгийн нутгаар 07.25-ны өдөр орсон усархаг борооны орсны улмаас цэвэр, бохир усны шугамын сувагт суудлын автомашин цөмөрсөн нэг, гараашийн дээвэр нурж автомашин дарагдсан нэг, байшин усанд автсан нэг, автомашин үерийн усанд суусан тухай 3 удаагийн дуудлагыг 07.25-ны өдрийн 18:19 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, цэвэр, бохир усны шугамын сувагт цөмөрсөн улсын дугаартай “Ландкруйзер-80” загварын суудлын автомашин, гараашийн дээвэрт дарагдсан “Приус-11” загварын суудлын автомашин, үерийн усанд суусан гурван автомашиныг тус тус татан гаргаж, усанд автсан нэг байшингийн усыг соруулж, аюулгүй болгожээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button