Нийгмийн

ФОТО: Монголчуудаасаа уучлалт гуйсан Б.Чинзоригийн тулааны ТОРГОН АГШНУУД

“Токио-2020” олимпын наадам үргэлжилж байна.

Боксын эрэгтэйчүүдийн 63 кг-д Армийн дэлхийн аварга, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл, Азийн наадмын мөнгөн медальт Баатарсүхийн Чинзориг эхний тойрогт 2015 оны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, Узбекистаны боксчин Элнур Абдураймовт ялагдсан.

Тулааны дараа тэрбээр тэмцээний дараа “Хэлэх үг олдохгүй байна. Үнэхээр харамсалтай. Монголчууддаа “Уучлаарай” л гэж хэлье дээ. Ер нь тактик бэлдэж гарч ирсэн. Хоёрдугаар үед тактикаа хэрэгжүүлж чадсангүй алдчихлаа гэж бодож байна. Та бүхнийхээ итгэлийг алдсанд үнэхээр уучлаарай” гэв.

Б.Чинзоригийн тулааны торгон агшнууд “Өнөөдөр” сонины гэрэл зурагчин Э.Харцагын дуранд ийн буужээ.

БААТАРСҮХИЙН ЧИНЗОРИГ

Төрсөн огноо: 1991.09.21

Амжилт:

– Улсын 8 удаагийн аварга

– Армийн дэлхийн аварга

– Азийн наадмын мөнгө

– Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт

– Боксын рингэнд 231 тулаан хийж, 206 ялалт байгуулсан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button