Нийгмийн

13 настай япон тамирчин олимпын аварга боллоо

Токиогийн олимпын наадмын хөтөлбөрт анх удаа багтсан скэйтбордын тэмцээн өнөөдөр үргэлжилж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд Японы тамирчин Нишия Момижи түрүүлж, олимпын аварга боллоо.

Тэрбээр энэ жил 13 настай, 10 сартай. 2007 оны наймдугаар сарын 30-нд мэндэлсэн. Энэ жил ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн юм.

Japan's Momiji Nishiya celebrates after performing a trick during the skateboarding women's street final of the Tokyo 2020 Olympic Games at Ariake Sports Park in Tokyo on July 26, 2021. (Photo by Lionel BONAVENTURE / AFP)

 Ингэснээр Н.Момижи Япон улсын түүхэн дэх олимпын хамгийн залуу аварга болов. Мөнгөн медалийг Бразилын тамирчин, 13 настай Раяза, хүрэл медалийг Японы тамирчин, 16 настай Фүна нар хүртлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button