СПОРТ

Буудлагын холимог баг 13-р байр эзэллээ

Буудлагын 10 метрийн хийн гар бууны холимог багийн төрлийн урьдчилсан шатанд манай улсаас Ц.Анударь, Э.Даваахүү нар цэц сорилоо.

Тус төрөлд нийт 20 улсын баг тамирчид оролцсоноос манай баг тамирчид 571 оноогоор 13 байр эзэлж тэмцээнээ дуусгалаа. Холимог багийн төрлийн хамгийн өндөр оноо авсан найман баг финалд шалгарсан бөгөөд финалын тоглолт 10:00 цагаас эхэлнэ.

Хоёр тамирчин тус бүр 30 сум тавьж Ц.Анударь 278, Э.Даваахүү 293 оноо авчээ. Харин эхний шатанд тэргүүлсэн Энэтхэгийн баг тамирчид 582 оноо авсан байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button