Нийгмийн

63.000 хүн амтай Бермуд улс түүхэндээ анх удаа олимпын аваргатай боллоо

Атлантын далайд орших 63 мянган хүн амтай Бермудын арал дахь жижиг улс 1936 оноос хойш олимпийн наадамд оролцож буй ч 1976 онд л боксын төрлөөр ганц хүрэл медаль хүртсэн. Тэд Токиогийн олимпод хоёр тамирчинтай хүрэлцэн ирээд байв.

Duffy wins women's triathlon for Bermuda's first-ever Olympic gold

Тэгвэл хоёр тамирчны нэг нь болох Флора Даффи эх орондоо анхны алтан медалийг авчирлаа. Тэрбээр тэсвэр тэвчээр шаардсан триатлоны эмэгтэйчүүдийн төрөлд түрүүлж, алтын эзэн болов. Бермуд нь олимпийн наадмаас алтан медаль хүртсэн хамгийн цөөн хүн амтай улс болжээ.

Ф.Даффи хэдийгээр жижиг орныг төлөөлдөг ч триатлоны спортдоо бол том тамирчин. Тэрбээр ДАШТ-ээс хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртсэн бөгөөд олимпоос гарцаагүй медаль авах тамирчны тоонд орж байв.

Эх сурвалж: МҮОХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button