СПОРТТОКИО-2020

Монгол Улс багийн спортоор олимпод анх удаа өрсөлдсөнд хүндэтгэл үзүүлэв

Монгол Улсын 3х3  сагсан бөмбөгийн шигшээ баг “Токио-2020” олимпод улсынхаа түүхэнд анх удаа өрсөлдөж байгаа билээ. Манай багийнхан өнөөдөр хэсгийн сүүлчийн тоглолтоо хийсэн. Тоглолтын дараа Токиогийн олимпыг зохион байгуулагчид дэлгэцэн дээр “Thank you Mongolia” гэж бичин, Монголын багт хүндэтгэл үзүүлжээ.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо цахим хуудсандаа “Олимпийн наадамд бүрэн бүрэлдэхүүнээрээ саад бэрхшээлийг давж амжилттай сайхан оролцлоо.

Олимпийн наадмын зүгээс Монголын багийн сүүлийн тоглолтын дараа Багийн спортоор анх удаа оролцсон Монголын багт баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ.

Маш том хүндэтгэл байлаа.

7 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Энэ хүртэл бүх саад бэрхшээлийг даван өрсөлдсөн тамирчид, дасгалжуулагч, арын албаныхан, биднийг тусалж дэмждэг бүх ивээн тэтгэгчид, Монголын багаа үзэж ялалт, ялагдал бүрт хамт байдаг Монгол түмэндээ баярлалаа. Маш их баярлалаа, Токио-2020” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button