Нийгмийн

“Токио-2020”: Саид Моллаи хагас шигшээд шалгарлаа

“Токио-2020” олимпын наадмаас Монгол Улсын тамирчид хоёр хүрэл (М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар) медаль хүртээд байгаа билээ.

Өнөөдөр Токиогийн олимпын дэвжээнд иргэншлээ солин Монголын тамирчин болсон, ДАШТ-ий алт, хүрэл медальт Саид Моллаи, эмэгтэйчүүдийн 63 кг-д Азийн АШТ-ий мөнгөн медальт, улсын таван удаагийн аварга Б.Ганхайч нар барилдсанаас Б.Ганхайч ялагдан, тэмцээнээ дуусгасан.

Эрэгтэйчүүдийн 81 кг-д хүч сорьж буй ДАШТ-ий алт, хүрэл медальт Саид Моллаи Казахстаны жүдоч, Азийн наадмын аварга Дидар Хамза, Азербайжаны жүдоч Мурад Фатиев нарыг ялсан.

Улмаар шөвгийн наймд Гүржийн бөх Татог цэвэр яллаа. Ингэснээр Моллаи хагас шигшээд шалгарлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button