Саид Моллаитай олимпын аваргын төлөө барилдах Т.Нагасе гэж хэн бэ

“Токио-2020” олимпын наадамд зодоглож буй Монголын жүдоч, дэлхийн аварга Саид Моллаи аваргын төлөө барилдахаар шалгараад байгаа билээ. Тэрбээр мөнгөн медалийн болзол ханган, Токиогийн олимпоос Монголын гурав дахь медалийг хүртэх нь тодорхой болоод байгаа юм.

Гадаадын тамирчин Монгол Улсын нэрийн өмнөөс олимпод өрсөлдөөд медаль хүртсэн анхны тохиолдлын эзэн болсон түүний өрсөлдөгч нь Японы тамирчин Таканори Нагасе.

Япон жүдоч энэ жил 27 настай. Риогийн олимпоос хүрэл, 2015 онд дэлхийн аварга болсон жүдоч. 2015 онд “World masters”-т түрүүлсэн Нагасе “Их дуулга”-ын зургаан алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, гран при тэмцээний хоёр алтан медальтай.
Монголын тамирчин Саид Моллаи, Япон жүдоч Нагасе нарын аваргын төлөөх өрсөлдөөн хэдхэн барилдааны дараа болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Amjilt husie!