Нийгмийн

Шатахуун импортлогч ААН-үүд үнээ дахин нэмэх хүсэлт өгсөөр байна

Энэ сарын эхээр шатахууны үнэ литр тутамд 300 төгрөгөөр өсөж, АИ-92 авто бензин 1740-1750 төгрөгийн үнэтэй болсон. Ирэх сараас ОХУ импортын шатахуундаа хязгаар тогтоохоор болсонтой холбогдуулан дахин нэмэгдэх гэж буй.

Үүнээс гадна Засгийн газраас шатахууны үнийг сонгуулиас өмнөх үеүдэд хүчээр барьж байсан бөгөөд уг хугацаанд шатахуун импортлогч ААН-үүд ихээхэн алдагдалтай ажилласан юм. Иймд шатахуун импортлогч ААН-үүд үнээ дахин үнээ нэмж алдагдлаа нөхөх шаардлага гарсан учраас хүсэлт гаргасан байна.

Энэ талаар АМГТГ-аас хэвлэлд мэдээлэхдээ,

“Нэг баррель тосны үнэ 40 ам.доллар, хилийн үнэ 400 ам.доллар байхад нэг литр шатахууныг 1450 төгрөгөөр худалдах боломжтой. Харин энэ оны нэгдүгээр сараас нэг баррель нь 50 ам.доллар, хилийн үнэ 470 ам.доллар болж өслөө. Одоогоор  ААН-үүд 30 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Гэвч нийгмийн хариуцлагаа хүлээгээд үнээ нэмэхийг хойшлуулна уу гэсээр энэ сарын эхэнд литр тутамд 300 төгрөгөөр нэмсэн. ААН-үүд өнгөрсөн нэгдүгээр сараас хойш бидэнд үнэ нэмэх хүсэлтээ өгсөөр байгаа. Одоогоор хэд орчим төгрөгөөр нэмэгдэх нь тодорхойгүй байна” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button