НийгмийнСПОРТ

М.Бөхбат: Хүн эрх чөлөө, амжилтын төлөө хэрхэн тэмцэж чадахыг Саид Моллаеи үлгэрлэлээ

“Токио-2020” олимпын наадмаас Монголын тамирчин Саид Моллаей мөнгөн медаль хүртсэн билээ. ДАШТ-ий алт, хүрэл медальт Моллаей Монголын тамирчин болох үйл явц хэрхэн өрнөсөн бэ. Түүний иргэншлийн асуудал, Монголын жүдочдын амжилтын талаар олимпын зэрэгтэй шүүгч, Гавьяат дасгалжуулагч М.Бөхбаттай ярилцлаа.

-Сайн байна уу, Та. Жүдочид маань нэг олимпоос түүхэндээ анх удаа гурван медаль хүртээд байна. Монголын жүдогийн холбоонд, жүдочиддоо, танд баяр хүргэе.

-Маш их баярлалаа. Энэ удаагийн олимпод манай баг сайхан амжилт гаргаж байна. Үлдсэн өдрүүдэд медалийн буухиагаа үргэлжлүүлэх байх. Ямар ч байсан жүдогийн түүхэндээ олимпоос хамгийн олон медаль авлаа. Дахиад ч хүртэнэ гэдэгт итгэлтэй байна.

No description available.

Эхний өдөр Урнаа хүрэл медаль авч, тамирчдынхаа амжилтын салхийг хагаллаа. Илүү дээшээ өрсөлдөх боломж байсан. Уржигдар Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртэн, амжилтыг нь үргэлжлүүлсэн. Өчигдөр Монголын легионер тамирчин Моллаеи мөнгөн медаль авсан нь Монголын жүдо төдийгүй спортын салбарт шинэ салхи, уур амьсгал орууллаа.

-Саид Моллаи Монголын иргэн болохдоо ямар саад, бэрхшээл туул, хэрхэн өрнөсөн нь олны анхаарлыг татаж байна. Түүнийг Монголын тамирчин болгох саналыг анх хэн гаргасан бэ?

-Легионер тамирчин болох асуудал өнөө цагт хэвшмэл болсон зүйл. Иргэншлээ солиод, өөр орны тамирчин болж болдгийг хүн бүхэн мэднэ. Легионер тамирчинтай орон олон. Үүний дагуу Монгол Улс Саид Моллаеиг улсынхаа тамирчин болгосон. Түүнийг Монголын тамирчин болгох асуудал анх 2019 оны ДАШТ-ий дараа яригдсан. Моллаи тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй болж, тэмцээнээ хэрхэн дуусгасныг хүмүүс сайн мэднэ.

Ираны тамирчид Израилын тамирчидтай өрсөлдөх хориотой. Моллаиг Израилын бөхтэй барилдуулахгүй гэдэг шахалт Ираны Засгийн газраас ирсэн. Улмаар аргагүйн эрхэнд ялагдан, тэмцээнээ дуусгасан юм. ДАШТ-ий дараа Моллаеи гадаад руу дүрвэж, зугтсан. Тэгж явахад Саид Моллаеиг Монголын тамирчин болгох санаачилгыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга анх гаргасан. Улмаар Монголын жүдо бөхийн холбоо түүнийг Монголын тамирчин болгох саналыг ОУЖХ-ны удирдлагад тавьсан боловч тухайн үеийн нөхцөл байдал амаргүй байлаа.

Хэрвээ Моллаеи Монголын тамирчин болвол дэлхийг чансааг нь тэглэнэ. Дүрэм нь тийм. Хэрвээ дэлхийн чансааг нь тэг болвол Токиогийн олимпоос өмнө олимпын эрх авахад хүндрэлтэй байлаа.

Г.Отгонцэцэг Казахстаны тамирчин болоход чансааг тэглэж байсан. Яг түүнтэй адил. ОУЖХ Моллаин нөхцөл байдлыг харгалзаж үзээд чансааг нь тэглээгүй. Онцгой нөхцөл гэж үзсэн юм. Улмаар түүнийг Монголын иргэн болгох асуудлыг спортын байгууллагууд дэмжсэн. Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Х.Баттулга зарлиг гарган, Моллаеид иргэншил олгосон юм. Энэ асуудал дээр тухайн үеийн сайд Ц.Цогтбаатар их туслаж, дэмжсэн. Моллаеи хэрхэн Монголын иргэн болсон талаар ярьж болохгүй, хаалттай зүйл ч нэлээд байна. Тэр талаар ярих боломжгүй.

-Моллаеи Монголын тамирчин болох үед Иранаас ямар нэгэн дарамт, шахалт үзүүлсэн үү?

-Иран улсаас Моллаеид одоо ч шахалт, дарамт үзүүлсээр байгаа. Тэд спортын арбитрын шүүхэд энэ асуудлаар хандсан. Тийм эгзэгтэй цаг үед тухайн үеийн Төрийн тэргүүн Х.Баттулга их ухаалаг хандаж, шийдвэр гаргасан. Спортын салбар улс төрөөс хол байх ёстой гэдэг зарчим дээрээ бат зогссон. Улс төрийн асуудлаас болж тамирчин хохирох учиргүй. Монгол иргэн болсных нь дараа амжилт гаргах бүхий л боломжоор Монгол Улс хангасан.

-Монголын иргэн болохыг Моллаеи өөрөө хэрхэн хүлээж авсан бэ?

-Дарамтад орсон, их хүнд байдалд байсан. Германд дүрвээж оччихсон, нууцаар амьдарч байсан. Гэр бүлээсээ хол, цагаачилж амьдрах ямар хүнд билээ. Олимпод оролцох, медаль авах зорилгоо биелүүлэхийн төлөө бүх эрсдэлийг даван туулсан. Энэ боломжийг Монгол Улс олгосны үр дүн өчигдөр гарч, олимпоос мөнгөн медаль хүртлээ.

-Моллаи гэр бүлийнхэнтэйгээ хоёр жил уулзаагүй яваагаа өчигдөр хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлсэн. Тэгэхээр сэтгэл зүйн ямар их дарамтад одоо ч яваагийн илрэл болов уу?

-Монгол жүдо бөхийн холбоо Моллаеин сэтгэл зүй дээр нэлээд сайн ажилласан. Гэр бүлээсээ хол хэцүү бэрхийг туулж яваа нь Моллаеиг улам их хурцаллаа.

-Түүнд шагналыг нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга гардууллаа. Монголын жүдочид, Х.Баттулга хэр нэр хүндтэй байгаагийн илрэл болов уу?

-Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсад жүдо бөхийн спортыг хөгжүүлэх, тамирчдаа амжилтад хүргэхийн төлөө үнэлж баршгүй гавьяа байгуулж яваа. Моллаеин шагналыг Х.Баттулга ерөнхийлөгчөөр гардуулуулсан нь тэрбээр хэр нэр хүндтэй байгаагийн илрэл. Улс орны хоорондын маргааныг энх тайвны аргаар хэрхэн шийдэх нь өөрөө ярвигтай асуудал. Үүнд спорт их эерэгээр нөлөөлдөг.

Моллаеи Монголын тамирчин болсноор Израилын жүдочтой барилдах боломж бүрдсэн. Энэ нь өөрөө улс төрийн маргааныг эерэг болгох, энх тайван цагийг авч ирэхэд эерэгээр нөлөөлж байгаа.

Моллаеи Тел-Авивын Их дуулгаас авсан мөнгөн медалиа Израилын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчид дурсгасан. Энэ нь энх тайвныг авч ирэхэд чухал нөлөө үзүүлсэн. Улс төрчдийн хийж чадахгүй, ярвигтай асуудлыг спортоор дамжуулж эерэг болгох боломжтойг Моллаеи үлгэрлэсэн. Спортыг улс төржүүлж огт болохгүй, тэгэх учиргүйг Моллаеин амжилтаар дэлхий дахин бүр ч илүү ойлголоо.

-Моллаен дасгалжуулагч Ираны иргэншилтэй хэвээрээ. Иранчууд дасгалжуулагчид нь ямар нэгэн дарамт, шахалт үзүүлдэг үү?

-Моллаеи тэмцээнд оролцон, бэлтгэл хийх бүхий л цаг үед дасгалжуулагч нь хамт байгаа. Одоогоор Монгол Улсын иргэн болоогүй. Ираны иргэн хэвээрээ. Иран дасгалжуулагчийг нь ч мөн шахалт үзүүлж, дарамталдаг.

-Гэр бүл нь Иранд байдаг уу?

-Тийм ээ. Ерөөс Моллаеиг амжилтад хүргэхийн төлөө гэр бүл, хувийн амьдралаас авхуулаад бүхий л зүйлээ золиослож яваа.

-Моллаеи болон түүний дасгалжуулагч нь гэр бүлээ Монголд авч ирэх боломж бий юү?

-Энэ талаар Моллаеи өөрөө ямар бодолтой байгааг нь харгалзах хэрэгтэй болов уу. Моллаеи Монголын иргэн болсон тул гэр бүлээ манай улсад авч ирэх эрх нээлттэй.

-Олимпоос мөнгөн медаль авснаас нь хойш Моллаеитай холбоо барьсан уу?

-Өчигдөр цахим хаяг руу “Баяр хүргэе” гэж чат бичсэн. “Баярлалаа” гээд их баяртай байна лээ. Олон хүн баяр хүргээд, завгүй явсан. Одоо завтай болохоор нь тухтай ярина аа.

Моллаеи маш хүнд нөхцөл, замыг даван туулж олимпоос медаль хүртсэнээр нь дэлхий даяар бахархаж, үлгэрлэж байна. Моллаеи эрх чөлөөний төлөө хэрхэн тэмцэж болохыг үлгэрлэл боллоо.

-Монголынхоо жүдочдын талаар үргэлжлүүлэн ярилцъя. Ц.Цогтбаатар “Рио-2016” олимпод оролцон, туршлага хуримтлуулсан нь Токиод амжилт гаргахад багагүй нөлөөллөө.

No description available.

-Риогийн олимпод Монголын жүдочдоос хамгийн сайн барилдсан бөхчүүдийн нэг нь Ц.Цогтбаатар. Жин нэлээд хасан барилдаад будлиантай шүүлтийн улмаас ялагдсан. Токиогийн олимпоос медаль авах ирээдүйг нь харгалзаад тухайн үед Риогийн олимпод оролцуулсан юм. Тэр шийдвэр зөв байсныг Токиогийн олимпоос хүрэл медаль хүртсэн амжилтаас нь харж болно.

-Та энэ жил Гавьяат дасгалжуулагч болсон. Өнгөрсөн ч гэсэн танд баяр хүргэе.

-Баярлалаа. Маш олон хүн хамтдаа зүтгэж, хөдөлмөрлөсний үр дүнд тамирчид амжилтад хүрдэг. Баг хамт олны уур амьсгал эерэг байх нь тамирчдын амжилтад нөлөөлдөг. Аав минь Монголд жүдо бөхийг хөгжүүлсэн анхдагдын нэг нь. Аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж, жүдо бөхийг хөгжүүлэхийн төлөө хөдөлмөрлөж яваагаараа бахархдаг.

Гавьяат дасгалжуулагч болоод ааваараа их бахархаж, үгүйллээ. Би аавыгаа өдөр бүр боддог. Үүний сацуу Гавьяат дасгалжуулагч цолоо жүдо бөхийн хөгжлийн төлөө олон жил хамтдаа зүтгэж яваа Х.Баттулга ерөнхийлөгчөөс гардаж авсан бэлгэшээж, бахархаж байна.

Жүдочид маань Токиогийн олимпоос дахиад медаль хүртэх боломж бий. Монголын жүдочид улам их амжилт гарган, олон медаль авах болтугай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
stromectol for humans
stromectol for humans
2021-11-02 17:35

Amoxil Tablette

propecia dosage
propecia dosage
2021-11-04 22:16

Cialis Viagra Bestellen

cialis cheapest online prices
cialis cheapest online prices
2021-11-05 10:30

Can I Take Keflex While Pregnant

buy cialis online
buy cialis online
2021-11-07 13:00

cialis poppers

Prednisone
Prednisone
2021-11-10 20:04

Nolvadex Side Effects

gabapentin used for
gabapentin used for
2021-12-11 00:09

cialis daily information

Холбоотой мэдээ

Back to top button