НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Зүрх уулын орчмоос алга болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг 10 дахь өдрөө хайж байна

Зүрх уулын орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн С.Нэргүй энэ сарын 19-ны өдөр гэрээсээ төөрч, сураггүй алга болсон тухай мэдээллийг бид ар гэрээс нь тодруулан хүргэсэн. Тухайн иргэн нь алга болох үедээ саарал өнгийн подволка, малгай, хар өмд, хүрэн сандаалтай байсан билээ.

Ар гэрийнх нь тодорхойлсноор тухайн иргэн нь хүнд ямар нэг гэм хоргүй, унаж татдаг өвчтэй, өөрийгөө илэрхийлэх чадвар сул байна. Мөн гэрийнхэн нь түүнийг Шаваанаа гэж дууддаг тул С.Нэргүй гэдэг нэрээ сайн мэдэхгүй аж.

Тухайн иргэнийг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах аравдугаар анги, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах ангиуд, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын ажилтнууд хамтран Чингэлтэй дүүргийн 17, 19 дүгээр хорооны Зүрх уул, “Цогтын-Ам”, “Яргайтын-Ам”, “Яргайтын богины-Ам”, “Жигжидийн-Ам”, “Гүнтийн-Ам” зэрэг газруудаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй аж. Тухайн иргэнийг өдгөө 10 дахь өдрөө эрэн хайж байна.

ӨМНӨХ КОНТЕНТ:

Б.Ариунаа: Дүү минь энд тэнд унаж татаад, бие нь муудсан байх вий гэхээс эмээж байна

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button