НийгмийнУЛС ТӨР

Б.Батцэцэг сайдын БНХАУ-д хийсэн айлчлалаас хүлээх ҮР ДҮН

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Энэхүү айлчлалаар хоёр улсын худалдаа, вакцин нийлүүлэлт зэргээс эхлээд хэлэлцэх, шийдвэрлэх асуудлууд нь анхаарал татаж буй.

Уржигдар /2021.07.27/ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй Тяньжин хотноо албан ёсны хэлэлцээ хийсэн.

Эл хэлэлцээрийн хүрээнд:

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэх ажлыг цогцоор урагшлуулж, Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарц”-ын түр журмыг бүрэн ашиглаж, худалдааны эргэлт, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг нэмэгдүүлэх

Уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтэц, байгаль орчныг хамгаалал зэрэг салбарт томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод ойрын хугацаанд хүргэх

Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ зэрэг хоёр улсын боомтуудаар бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэх 

Урт хугацааны нүүрс худалдан авах гэрээг арилжааны зарчмаар байгуулна. Монголоос нийлүүлэх нүүрсний экспортыг нэмэгдүүлэх

Монголоос нийлүүлэх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, Монгол Улсын баруун бүсээс мах экспортлохыг сэргээх явцыг түргэтгэх

Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар Монголд хэрэгжүүлж буй төслүүдийн явцыг түргэтгэх

Хоёр улсын иргэд харилцан зорчихыг үе шаттайгаар сэргээхийн төлөө ажиллах

Монгол оюутнууд БНХАУ-д ирж танхимаар үргэлжлүүлэн суралцуулах асуудлыг хятадын тал нааштай судлах

гэх мэтчлэн олон асуудлуудыг анхаарч, хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

Цар тахлаас үүдэлтэйгээр хоёр орны экспорт, импортын асуудал хүндхэн нөхцөл байдалд ороод байгаа. Хятадын зүгээс халдвар хамгааллын нөхцөлөө бүрдүүлчихвэл экспорт, импортын хэвийн үргэлжлүүлэхэд асуудалгүй гэсэн ч байдал дээрдээгүй хэвээр. Чухам ийм үед сайд Б.Батцэцэгийн айлчлал ЭГЗЭГИЙГ НЬ олж чадахаар. Ямартай ч манай гадаад харилцааны сайд хоёр улсын хил боомтын асуудал, манайхаас экспортлох бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зэргийг нь хэлэлцсэн нь цаг үе олсон нь нүүдэл байв. Хэрэгжиж л чадвал эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд түлхэц болохоор зүйл яригдсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button