Ц.Эрдэнэбаяр: БНХАУ-аас шатахуун импортлосон ч үнийн зөрүү гарахгүй

Энэ сарын эхээр шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдсэн. Мөн цаашид дахин нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн үзэж байгаа талаар шатахуун импортлогч ААН-үүд мэдэгдээд байгаа. Учир нь шатахуун импортлогч ААН-үүд нэг сарын хугацаанд 30 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаад байгаа юм. Иймд АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр хэлэхдээ,
“ Манай улс 07, 08 дугаар сард ОХУ-аас АИ 95 автобиензин авч, нөөц бүрдүүлэхэд хүндрэл үүссэн. Тиймээс бид нөөц бүрдүүлэхээр БНХАУ-ын Чайна Ойл компанитай хэлэлцээр хийж, хамтарч ажиллахаар болж байна. Улсын хэмжээнд АИ 95, АИ92, АИ98, дизель түлшний 30-аад хоногийн нөөцтэй байна. Улсын хэмжээнд нөөц байгаа учраас шатахууны тасалдал үүсэхгүй. Үүсэж болзошгүй хомсдлыг БНХАУ-аас татан нөхөхөөр хэлэлцэж байгаа.
Манай улсын хувьд жилд 60 гаруй мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн БНХАУ-аас авдаг. БНХАУ-аас авах газрын тос ОХУ-аас авах газрын тосны үнээс зөрүү бараг байхгүй. Замын-Үүд боомтоор оруулж ирдэг. Хамгийн гол нь бид нөөцийг тасалдуулахгүй байхыг зорьж ажиллаж байна.
Мөн сүүлд орж ирсэн газрын тос 733 ам.доллар болж өссөн. Энэ нь өмнөх авснаасаа 38 ам.доллараар өссөн үнэ юм. Шатахуун импортлогч аж ахуйн нэгж, холбоодоос ажил хаях, цуглаан хийх талаар мэдэгдэл ирүүлээгүй.
Сүүлийн жил гаруйн хугацаанд ам.долларын ханш тогтвортой байгаа нь ихээхэн дэм боллоо. Тогтмол 2850 төгрөг орчимд барьж чадсан.
Наймдугаар сард ОХУ манай оронд АИ-95 шатахуун нийлүүлэх боломжгүй болсон. Нөөцийн хомстол гэдэг зөвхөн АИ-95 шатахууны тухайд яригдаж байгаа. Одоогийн байдлаар манай улсад 40 очим өдрийн нөөц байгаа” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хятад бензин ч үнэр хүртэл этгээд онцгүй байсандаа. Казахстан хямд бензинтэй тэндээс импортлож болдоггүй юм уу
энэ новшнууд өөрт нь унцгүй бол улс орны төлөө ажил хийхгүй. Дампуурсан төр засгийг огцруулах