НийгмийнНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

“Энэрэл эмнэлэг”-ийн гадна нас барсан иргэнийг амьсгалын дутагдалд орж амиа алдсан гэв

Өнгөрөгч долдугаар сарын 3-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Энэрэл эмнэлгийн гадна коронавирус туссан иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан.

Тухайн иргэн Баянзүрх дүүргийн оршин суугч, Чингэлтэй дүүрэгт амьдардаг байсан бөгөөд түргэвчилсэн оношлуураар коронавирусийн хариу нь эерэг гарч, Энэрэл эмнэлэгт үзүүлэхээр очоод эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан юм.

Тэгвэл тус иргэнд хийсэн шүүх шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлт гарсан тухай эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, хохирогч коронавирусийн халдвараас улбаатай амьсгалын дутмагшилд орж нас барсан, уушги устсан” гэх дүгнэлт гарчээ. Энэ тухай талийгаачийн ахаас тодруулахад:

"Дүгнэлт гарсан тухай утсаар хэлсэн. Одоогоор танилцаж амжаагүй байна. Маргааш танилцана” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
7 сар 29, 2021 21:27

Eviidee, chairan zaluu ich charamsaltaigaar nas barsan. Amiin avarch boloch l baisan. Daanch emch nar yaach gej chargis zan gargav?. Zevuun umaa

Холбоотой мэдээ

Back to top button