Нийгмийн

ТАНИЛЦ: Өнөөдөр спортын гурван төрөлд өрсөлдөх дөрвөн тамирчин

 “Токио-2020” олимпын наадам үргэлжилсээр. Өнөөдөр буюу наймдугаар сарын 2-нд Монголын дөрвөн тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө.

БУУДЛАГА:

Эрэгтэй гар бууны 25 метрийн олимпын хурдан буудлагын дасгалд ОУХМ Э.Даваахүү өрсөлдөж буй. Тэрбээр эхний 30 сумандаа 283 оноогоор 23-т жагсаж байна. Өнөөдөр 07.30 цагаас эхлэн тамирчид үлдсэн 30 сумаа буудаж байгаа юм. Улмаар шилдэг наймд шалгарсан буудагчид 13.30 цагаас медалийн төлөө өрсөлдөнө.

ЧӨЛӨӨТ БӨХ

Эмэгтэйчүүдийн 68 кг-ын урьдчилсан шат болон хагас шигшээ барилдаан өнөөдөр болно. Энэ жинд “Лондон-2012” олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг зодоглож буй. Тэрбээр эхний тойрогт ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын бөх Коумба Ларрокитэй барилдана.

ХҮНДИЙГ ӨРГӨЛТ

Хүндийг өргөлтийн төрөлд ДАШТ-ий хошой хүрэл медальт М.Анхцэцэг, ОУХМ Э.Билэгсайхан нар өнөөдөр хүч сорино. +87 кг-д өрсөлдөх Э.Билэгсайхан 10.50, -87 кг-д хүч сорих М.Анхцэцэг 14.50-иас оролцоно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button