Нийгмийн

С.Батцэцэг хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Эмэгтэйчүүдийн 68 кг-д барилдаж буй Хөдөлмөрийн баатар, олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг хагас шигшээд Африкийн 10 удаагийн аварга, Нигерийн бөх Блессинг Оборудудутай барилдлаа. Тэд Риогийн олимпод учраа таарахад С.Батцэцэг ялсан.

Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, Архангай аймгийн Хашаат сумын харьяат тэрбээр эл барилдаанд 7:2-оор ялагдлаа.

Монголын чөлөөт бөхийн спортын түүхэнд олимпоос медаль авсан анхны төдийгүй цорын ганц эмэгтэй тамирчин, ДАШТ-ий хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай тэрбээр өмнөх тойргуудад ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын бөх Коумба Ларроки, Европын аварга, ОХУ-ын Ханум Велиева нарыг ялсан юм.

Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч, улсын заан З.Дүвчингийн шавь С.Батцэцэг одоогоос яг дөрвөн жилийн өмнөх энэ өдөр Хөдөлмөрийн баатар цол хүртсэн юм.

Ийнхүү маргааш хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
sig
sig
2021-08-02 18:46

ymr hudulguun boitog buh ve.jaahan mangarduu yum aa kkk

харамсалтай
харамсалтай
2021-08-03 04:23

РИО гоос хойших 5 жилд африк хүүхэн эрс сайжирсан байна. Манайхан яагаад муудаад байдаг юм вэ?

Холбоотой мэдээ

Back to top button