Нийгмийн

Токиогийн олимпыг шүүж буй Л.Одгэрэл гэж хэн бэ

Манай улсаас олимпын наадамд таван шүүгч ажиллаж байна. Тэдний нэг нь хүндийг өргөлтийн олимпын зэрэглэлийн шүүгч Л.Одгэрэл юм. Лхагвасүрэнгийн Одгэрэл нь олон улсын хүндийн өргөлтийн холбооны I зэргийн шүүгч. Олон улсын хүндийг өргөлтийн холбооны Эмэгтэйчүүдийн зөвлөлийн таван гишүүний нэгээр сонгогдон Ази тивээ төлөөлөн ажилладаг. Олимпын наадмын Монгол Улсын анхны эмэгтэй шүүгч. Хятад, Англи хэлтэй.

ШҮҮГЧИЙН АЖЛЫН АМЖИЛТ

8 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Олон улсын хүндийг өргөлтийн холбооны I зэргийн шүүгчээр сонгогдон ажиллахдаа дараах тэмцээнүүдийг эх орноо буюу Монгол Улсыг төлөөлж шүүж ажилласан.

Үүнд:

Л.Одгэрэл нь 2012 оноос-2019 онд олон улсын чанартай тэмцээнд шүүгчээр сонгогдон ажилсан:

Олимпийн наадамд нэг, ДАШТ-д долоо, Азийн наадам, Оюутны их наадамд тус бүр дөрөв, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 10 удаа ажиллажээ.

2016 онд Иран Улсын Теггеран хотноо зохион байгуулдсан “РИО-2016” олимпын эрх олгох эрэгтэйчүүдийн дэлхийн цомийн аварга шалгаруулах тэмцээнд шүүгчээр уригдан ажилласан нь Иран улсад очсон Олон улсын хүндийг өргөлтийн холбооны анхны эмэгтэй шүүгч байсан бөгөөд тус үйл явдал нь Иран улсад эмэгтэй хүндийг өргөлтийг хөгжүүллэхэд чухал түлхэц болсон гэж үнэлдэг.

2018 онд Олон улсын хүндийн өргөлтийн холбооны Эмэгтэйчүүдийн зөвлөлийн таван гишүүний нэгээр сонгогдон Ази тивээ төлөөлөн ажиллаж байна.

2016 онд Гүрж улсын нийслэл Тбилис хотноо зохион байгуулсан Залуучуудын ДАШТ-д уригдан ажиллаж, Монголын олимпын төрлийн спортод ДАШТ-д шүүгчээр ажилласан Монголын анхны эмэгтэй шүүгч болсон.

Мөн 2017онд АНУ-д болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д уригдан ажилласан нь Бүх спортын төрөлд насанд хүрэгчдийн ДАШТ-д ажилласан Монголын анхны эмэгтэй шүүгч болсон юм.

2018 онд Аргентин улсын нийслэл Буэнос–Айрес хотод болсон залуучуудын III олимпод ажилласан нь Монголын бүх спортын төрөл дэх “олимпийн наадмын анхны эмэгтэй шүүгч” болсон түүхэн амжилтыг үзүүлсэн.

ОЛОН УЛСАД АЖИЛЛАСАН ТУРШЛАГА:

17 хүн, үүнд Odgerel Lkhagvasuren, зогсож буй хүмүүс, дотор болон "NEXT SESSION STARTS AT: 19:50 OMEGA TOKYO2020 TOKYO2020 TOKYO 2020 ORS" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

1. “Насанд хүрэгчдийн ДАШТ-2019”. “Токио-2020” олимпын наадмын эрх олгох тэмцээн. Тайланд улс Паттаяа хот. 2019.09.10-27

2. “Токио-2020” олимпын наадмийн тэст тэмцээн” Япон улс, Токио хот. 2019.07.06-08

3. Насанд хүрэгчдийн Азийн АШТ , 2019 он. “Токио-2020” олимпын наадмын эрх олгох тэмцээн. БНХАУ. 2019.04.10-28

4.“Лас-Вегас2019” олон улсын нээлттэй тэмцээн. АНУ, Лас-Вегас хот. 2019.03.08-10

5.“Дэлхийн цом 2019” “ Токио-2020” олимпын наадмийн эрх олгох тэмцээн. БНХАУ. 2019.02.22-27

6. “EGAT CUP 2019”, “Токио-2020” олимпын наадмийн эрх олгох Тайландын эзэн хааны цомын аварга шалгаруулах тэмцээн. Тайланд улс, 2019.02.07-10

7. ”Буэнос-Айрес 2018” залуучуудын олимпын наадам, Аргентин улс 2018.10.07-13

8. “Жакарта-2018” Азийн наадам. Индонез улс. 2018.08.18-27

9. ”Ашгабат-2018” насанд хүрэгчдийн ДАШТ. Туркменистан улс. 2018.11.01-10

10. “Анахейм -2017” Насанд хүрэгчдийн ДАШТ. АНУ, 2017.11.28-12.05

11. “Ян-Гү-2017” Азийн цом. БНСУ, 2017.10.28-11.02

12. “Ашгабат-2017” Азийн танхимийн наадам, Туркменистан улс. 2017.09.18-25

13. “Тайван-2017” Дэлхийн оюутны зуны 29 дүгээр их наадам. Тайвань улс 2017.08.19-30

14. “Катманду-2017” өсвөр үе, залуучуудын Азийн АШТ. 2017.07.21-29

15. “Токио-2017” залуучуудын ДАШТ. Япон улс .2017.06.1-23

16. “Ашгабат- 2017” насанд хүргэгчдийн Азийн АШТ. Туркменистан улс. 2017.04.21-29

17. “Бангкок- 2017” өсвөрийн ДАШТ .Тайланд улс, 2017.04.03-10

18. “Пенань-2016” өсвөрийн ДАШТ. Малайз улс, 2016.10.19-25

19. “Тбилис-2016” залуучуудын ДАШТ. Гүрж улс. 2016.06.23-07-02

20. “Пажар -2016” Дэлхийн цомийн АШТ .Иран улс 2016.05.30-06.03

21. “Ташкент- 2016” Насанд хүрэгчдийн Азийн АШТ. Узбекистан улс. 2016.4-24-30

22. “Бангсейн-2014” өсвөр, залуучуудын Азийн АШТ. Тайланд улс 2014.03-04-12

23. “Тианжин-2013” Зүүн Азийн наадам. БНХАУ. 2013.10.05-08

24. “Пхьенян-2013” Азийн цомын АШТ. БНАСАУ. 2013.09.11-17

25. “Бишкек-2013” насанд хүрэгчдийн Азийн АШТ. Киргизстан улс. 2013.07.02-08

26. “Улаанбаатар-2012” Азийн цомийн АШТ-д ажилласан туршлагатай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button