Нийгмийн

С.Батцэцэг: Цай, сүүнийхээ дээжийг өргөн, ард минь байсан монголчууддаа баярлалаа

Хөдөлмөрийн баатар, олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Соронзонболдын Батцэцэг олимпын наадмын хүрэл медалийн төлөө Кыргызстаны бөх, Азийн аварга, 22 настай Мээрим Жуманазароватай барилдлаа. Эл барилдаанд ялагдан, олимпод V байрт шалгарсан юм.

Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, Архангай аймгийн Хашаат сумын харьяат С.Батцэцэг “Цах тахлын улмаас олимпын өмнө ганцхан тэмцээнд оролцсон. Мэдрэмж муу байна. Нигерийн бөх бяртай байсан, дөхөж очиж чадаагүй.

Хүрэл медалийн төлөө өрсөлдөхөд “Тэгье, ийм мэх хийе” гэх санаа байсан болов ч санасныхаа дагуу хийж чадсангүй. Барилдахын өмнө дасгалжуулагч нар “Өөрийнхөө барилдааныг гаргаад барилдаарай. Яг чиний барилдаанд таарах өрсөлдөгч байна” гэж хэлсэн.

2015 оны барилдаануудыг маань сануулаад, тэр үеийнхээ барилдааныг гаргаж барилдаарай гэсэн. Дэвжээний буланд гараад хамт байсан Б.Батбаяр багшдаа, шигшээгийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга багшдаа, шигшээгийн дасгалжуулагч нартаа баярлалаа.

Медаль авна, ялна гэдэгтээ их итгэлтэй байсан. Монголчуудынхаа итгэлийг алдсандаа харамсаж байна. Монголынхоо ард түмэнд баярлалаа. Цай сүүнийхээ дээжийг өргөж, ард минь байсанд баярлалаа” гэж хэлээд уйлав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-03 22:50

Батцэцэгтээ баярл�##�аа. Муулж байгаа хүмүүс хажууд нь юу ч биш

Isee
Isee
2021-08-03 23:40

Баярл�##�аа. Батцэцэгээ. Чи ард түмнээ ханг�##�ттай баярлуулсан. Гүндэгмаа, Сумьяа, Уранцэцэг, Батцэцэг нартаамбаярл�##�аа. Дараагийнх нь үеийг системтэй бэлтгээчээ Спортын с�##�барынхан минь. Энэ хэд маань амьдр�##�ынхаа 15-дээш жилийг л зориуллаа ш тээ. Одоо амьдр�##�аа бод. Цагийн юм цагтаа гэж , тэр тусмаа спорт!!!

Г
Г
2021-08-04 07:09

Цаг хугацаа болсон одоо з�##�уу шигээ барилдах боломжгүй

Уншигч
Уншигч
2021-08-04 11:18

Эрийг нас уулыг цас болжээ, сайн шавь бэлдэхээ л бод, сүүлийн боломж байлаа, ашиглаж чадсангүй,

Холбоотой мэдээ

Back to top button