Нийгмийн

“Токио-2020”: Гавьяат тамирчин Э.Бэхбаяр яллаа

 “Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн үргэлжилсээр.

Өнөөдөр Монголоос хоёр бөх барилдаж байна.

Эрэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Бэхбаяр эхний тойрогт Европын аварга, Арменийн бөх Арсен Арутюнантай өрсөлдлөө.

Манай тамирчин эл барилдаанд өрсөлдөгчөө 6:1-ээр ялав.

Улмаар дараагийн тойрогт Ираны Резра Атри, Туркийн Сулейман Атли нарын ялсантай өрсөлдөнө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button