ДЭЛХИЙМэдээ

Пентагоны ойролцоох буудалцааны үеэр цагдаа амиа алдав

Мягмар гараг /2021.08.03/-ийн өглөө орон нутгийн цагаар 10:40 үед Пентагоны ойролцоох Метро  автобусны буудал дээр буудалцаан болсны улмаас цагдаагийн ажилтан амиа алдсан гэсэн мэдээллийг албаны хүмүүс мэдээллээ.

Цагдаагийн офицер хутгалуулж, амиа алдсан байна. Хэргийг үйлдсэн сэжигтнийг хууль сахиулах байгууллагын ажилтнууд хэргийн газар дээр буудаж хөнөөсөн хэмээн Пентагоны эх сурвалжаас “Ассошиэйтед Пресс” / Associated Press/ агентлаг иш татан мэдээлэв.

Пентагоны Хүчний Хамгаалах Агентлагийн дарга Вудроу Куссийн хэлснээр цагдаагийн офицерийг Метро автобусны тавцан дээр гарсан буудалцааны үеэр амиа алдсан аж.

Арлингтон мужийн Гал Түймэртэй Тэмцэх Хэлтэс “хэд хэдэн хүн шархдсан” гэж мэдээлсэн ч буудалцаантай холбоотой эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Буудалцааны дараа Пентагон хаалгаа барьсан бөгөөд цаг хагасын дараа үйл ажиллагаагаа дахин эхлүүлсэн байна.

Хэргийг мөрдөн шалгаж эхэлсэнтэй холбогдуулан галт тэрэг, автобусууд хуваарть зогсоол дээрээ зогсолгүй хөдөлгөөнд оролцсон талаар Вашингтон хотын Нийтийн Тээврийн Газраас мэдээлэв.

Буудалцаан болсон Метро автобусны буудал бол Пентагон руу нэвтрэн орох гол гарц бөгөөд өдөр бүр хэд хэдэн чиглэлд автобус зорчдог юм. Энэ жилийн хамгийн их ачаалалтай метро автобусны буудал бөгөөд цар тахал тархахаас өмнө өдөрт дунджаар 15,000 зорчигч үйлчлүүлдэг байсан бол одоогийн байдлаар өдөрт 2,400 гаруй зорчигч зорчдог аж. Хэрэгт холбоотой өөр сэжигтэнг олоогүй байгаа. Гэмт этгээд ямар шалтгааны улмаас тус хэргийг үйлдсэн нь тодорхойгүй байгаа хэмээн Пентагоноос мэдээлэв. Халдлагад хэд хэдэн хохирогч байгаа ч дэлгэрэнгүй мэдээлэл хийгээгүй хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

(Эх сурвалж: edition.cnn.com)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ха ха
Ха ха
2021-08-04 15:26

Монгол хэл бичгийн дүрмийн ####даа гэж авах юм ####га.

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x