НийгмийнНИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

АМГТГ-ын дарга Х.Хэрлэн шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгана гэж ХУУРАВ

Монголын төр шатахууны үнийг хоёр ч удаа 300 төгрөгөөр нэмж, иргэдийн нуруун дээр хүнд ачаа нэмсэн. Тэгснээ нүглийн нүдийг гурилаар хуурав гэгчээр 100 төгрөгөөр буулгаснаа нэг их сүржин өчигдөр мэдэгдэв. Баахан зовлон тоочин байж бүхэл бүтэн 600 төгрөгөөр нэмснээ 100 төгрөгөөр буулгаж иргэд биднийг тохуурхсан.

“Шатахууны үнийг буулгаагүй биш буулгалаа шүү. Битгий олон юм яриад бай” гэж л иргэд бидэнд хандсан. За, тэр ч яах монголчууд бид төр засагтаа ямар нухуулж сураагүй биш.

АМГТГ-ын дарга Х.Хэрлэн “Өнөөдөртөө багтааж шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгах чиглэл өгсөн” гэж өчигдөр хэлсэн. Түүний хэлсний дагуу шатахууны үнэ 100 төгрөгөөр өчигдөр буурч, 1950 болох учиртай байв. Х.Хэрлэн үнэхээр хэлсэндээ хүрсэн эсэхийг, түүний чиглэлийг ШТС-ууд дагасан эсэхийг бид өнөөдөр сурвалжиллаа. ШТС өчигдөр АИ-92 шатахууныг хэдэн төгрөгөөр худалдаалж байсан бэ. Өнөөдөр хэдэн төгрөг болов. АМГТГ-ын чиглэл хэрэгжсэн үү.

Шунхлай

Петровис

Сод Монгол

M-OIL

Super-92

Сайд, дарга нарын шийдвэр, чиглэл бодит амьдрал дээр хэрэгждэггүйн нэгээхэн жишээ энэ. Нөгөө талаар АМГТГ-ын Х.Хэрлэн “Өнөөдөртөө багтаан 100 төгрөгөөр буулгана” гэж иргэд бидэнд худал хэллээ.

600 төгрөгөөр нэмэгдчихлээ гээд Сүхбаатарын талбайд жагссан иргэдийг намжаах, худлаа цаг хожих гэсэн явцуу арга байсан бололтой. Монголын ард түмэнд молги үмхүүлсэн түүнд ямар хариуцлага тооцох вэ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button