УЛС ТӨР

УИХ-ын гишүүн Н.Ганибал Шадар сайдад хандаж, асуулт тавьжээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Монгол ураниум ресурс” ХХК-ийн олборлолтын улмаас тус сумын Хулстай, Эрээн, Тохой, Хонгор, Цагаан эргийн голын усны ундарга багасч, эх нь ширгэх аюул нүүрлээд байгаа. Түүнчлэн тус компани олборлолт явуулж байхдаа усны судлыг гэмтээсний улмаас одоог хүртэл гүний ус сул асгарч, арга хэмжээ авахгүй байгаа талаар нутгийн иргэд УИХ-ын гишүүн Н.Ганибалд ханджээ.  Тэрээр уг асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд хандан, асуулт тавьжээ. Асуултад:

  1.  “Монгол ураниум ресурс” ХХК  Усны тухай хуулийн  28 дугаар зүйлийн 28.2.1 дэх хэсэг /ашиглах усны эх үүсвэр, эсхүл рашааны эх булаг, түүний байршлыг харуулсан зураг;/ 28.2.3 дахь хэсэг /хоногт ашиглах усны хэмжээ, зориулалт;/, 28.2.6 дахь хэсэг /байгаль орчинд нөлөөлөх байдлын  үнэлгээний тайлан, дүгнэлт./-т заасныг тус тус бүрдүүлэн, энэ хуулийн 28.2.2 дэх хэсэгт заасан этгээдэд ус ашиглах хүсэлт гаргасан эсэх талаар;
  2. Тус компани Усны тухай хуулийн 29.1 дэх хэсэг /Энэ хуулийн 28.6, 28.7-д заасан зөвшөөрлийг үндэслэн хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай тухайн ус хангагч байгууллага, төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны алба, сум, дүүргийн Засаг дарга гэрээ байгуулна./-т заасны дагуу “Ус ашиглах гэрээ” байгуулсан эсэх талаар;
  3. Ус ашиглах гэрээний дагуу Усны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.5 дахь хэсэг /ус ашигласны нэгж төлбөрийн хэмжээ;/ 29.2.6 дахь хэсэг /хаягдал усан дахь нэгж бохирдуулах бодист ногдох төлбөрийн хэмжээ;/-т заасан төлбөрийг төлж байгаа эсэх талаар тус тус мэдээллийг хянан нягталж ирүүлнэ үү гэжээ.

Нутгийн иргэд “Монгол ураниум ресурс” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг УУХҮЯ болон орон нутгийн удирдлага, МХГ-аас шаардсаар байна. Сүхбаатар аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газраас тус компанийн үйл ажиллагаа нь байгальд сөргөөр нөлөөлж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулан ажилласан ч дүгнэлт нь хараахан гараагүй байгаа аж. Тус дүгнэлтийг үндэслэн аймгийн Мэргэжлийн хяналтын газар уурхайг хаах, эсэх талаар шийдвэр гаргах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button