Нийгмийн
М.Лхагвагэрэл Токиогийн олимпод V байрт шалгарлаа

“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн үргэлжилсээр. Өнөөдөр Токиогийн дэвжээнд Монголын хоёр бөх хүрэл медалийн төлөө барилдана.
Эрэгтэйчүүдийн 125 кг-д зодоглож буй 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл хүрэл медалийн төлөө Риогийн олимпын аварга, дэлхийн хошой аварга Таха Акгултай барилдлаа.

Гавьяат дасгалжуулагч, улсын начин Б.Адъяахүүгийн шавь М.Лхагвагэрэл өмнөх тойргуудад залуучууд болон 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Беларусийн Дианас Храманков, Германы бөх Г.Кудинович нарыг ялсан ч хагас шигшээд АНУ-ын бөх Гэйбл Стивесонд дийлдэн, хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.