НийгмийнСПОРТ

МЧБХ-ны ерөнхийлөгч П.Гансүх Б.Болортуяагийн амжилтыг 10.000 ам.доллароор мялаав

“Токио-2020” олимпын наадмаас ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Болортуяа хүрэл медаль хүртэн, монгол түмнээ баярлуулсан билээ.

Ингэснээр тэрбээр Монголын чөлөөт бөхийн спортын түүхэнд олимпоос медаль авсан 10, эмэгтэйчүүдээс хоёр дахь тамирчин болсон юм.

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, “Тайкун” группийн ерөнхий захирал П.Гансүх Б.Болортуяагийн амжилтыг 10.000 ам.доллароор мялаан, амласандаа хүрчээ.

2 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

П.Гансүх медаль авбал тамирчнаа 10.000, дасгалжуулагчийг 5000 ам.доллароор хувиасаа шагнаж, урамшуулахаа “Токио-2020” олимпын өмнө амлаад байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button